Цагаан сар дөхөж өндөг, нарийн ногооны импорт эрс өсжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:undug/undug11.jpg

Одоогоос 21 жилийн өмнө нэг Монгол иргэн жилд дунджаар 12 өндөг иддэг байсан бол өнөөдөр 180-200 ширхэгт хүрчээ. Өндөгний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах амбиц манай улсад байдаг ч өдоогоор үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 60 хувийг хангаж байна.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай улс 10.7 сая ширхэг өндөг худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 9.1 мянган тонн нарийн ногоо импортолсон нь өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна. Нөгөөтээгүүр, Монголын уламжлалт сар шинийн баярын бэлтгэлд өндөг, ногоо, мах зэргийг их хэмжээгээр худалдан авдаг. Энэ үед, нарийн ногооны хэрэгцээ нэмэгддэг тул жил бүрийн нэгдүгээр сард импорт нэмэгддэг. Энэ жилийн хувьд цагаан сар харьцангуй хожуу буюу гуравдугаар сарын 1-нд тохиож байгаа ч статистик мэдээлэл харвал дээр дурдсан зарим нэр төрлийн хүнсний импорт өссөн дүнтэй байгаа юм.