НОБГ: Шинийн нэгний өглөө нар харахаар хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг тул осол гарах, хүүхдүүд өртөж болзошгүй

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:ontsgoi/Ontsoi.jpg

Сар шинийн баяр энэ Бямба, Ням гарагт тохиож байна. Иргэдийн дунд Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө нар харах бичигдээгүй уламжлал тогтсон. Хэдий энэ жил шинийн нэгэн тасарч шинийн 2-н Бямба гарагт тохиож байгаа ч энэ өглөө иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж осол аваар гарч болзошгүй талаар Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Тус газрын холбогдох албаны хүн " Монгол түмний уламжлалт баяр буюу Шинийн нэгний өглөө нар харахаар хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг тул осол аваар гарах, бага насны хүүхдүүд осолдож болзошгүй" гэв. Мөн урин цаг ирж байгаа тул гол мөрний даац нимгэрсэн тул зам дөтлөхөөр баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүллээ.


Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    Өвгөн

    Хорвоогийн нар гардаг цагтаа гарна.Шиний нэгний өглөөний нар бусад өдрөөсөө том эсвэл илүү халуун юм байхгүй.Гэрээсээ гараад харахад болохгүй зүйлгүй .Хөөрцөглөж явдал чирэгдэл гаргах хэрэггүй.

  • И
    Иргэн

    Эргүү тэнэг юм хэвшүүлэж цаг хөрөнгө алдахдаа монголчууд үнэн сайн! Нар харсаар харсаар нийтээрээ ядуураад л байгаа шүү!

  • И
    Иргэн

    Нээрээ л үнэн шүү. Өглөө болгон бид нарыг харж байгаа. Манайхан дэндүү сүсэг бишрэлтэй юм уу? Үүний оронд хү хүндээ хайртай, хүн хүндээ тустай явах хэрэгтэй баймаар аа.

  • Х
    хүннү

    Монголчууд минь наад нэг сүшиг бишрэлээсээ салж үз. Нар харлаа гээд дээрдсэн юм хаана байна. Өглөө болгоны нар сайхан. Манайхан шинийн нэгэний нар харчвал түрийвч нь түнтийнэ гэж бодоод байна. Одоо байгаагаа хар. Бахь байдагаараа хэрэлдээд л татвар хураамжинд дарамтлуулаад л үндэсний үйлдвэрүүд нь үнээ нэмээд л нар харагсадын амьдрал уруудаад л дээдсүүд нь золибон ноход шиг уралцаад л нөгөөл хэвээрээ байцгаана. Монголчууд бүх насаараа л шинийн нэгэний нар харж горидож амьдрах юм? одоо боль ажлаа сайн хий. Залхуу байж нар харж яадаг юм?