Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
210

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол наадам цогцолборт "Монголын богино зайн уралдаан уяачдын холбоо"-ноос хоёрдугаар сарын 22-ны өдөр морины богино зайн уралдаан зохион байгуулах үеэр 18-44 насны 1 эмэгтэй, 12 эрэгтэй нийт 13 насанд хүрэгч морь унаж уралджээ.
Уралдаанд азарга, их нас, соёолон гэсэн 3 насны морь уралдуулсан.
Азарганы уралдаанд 11 морь,
Их насны уралдаанд 8 морь,
Соёолон насанд 3 морь уралдаж нийт 22 морь уралдсан.
Унаачаар 18-44 насны 1 эмэгтэй, 12 эрэгтэй нийт 13 насанд хүрэгч уралджээ.



.webp)