Их дээд сургуулиуд шинийн 4,5-ны хичээлийг цахимд шилжүүлж эхэллээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:ih surguuliud/fnn.jpg

Монгол түмний уламжлалт баяр цагаан сар амралтын өдрүүдэд таарч байгаа тул зарим их сургууль шинийн 4,5-ны хичээлийг цахимд шилжүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль дотоод зохицуулалтаар битүүний өдөр оюутанд чөлөө олгох, шинийн 4,5-ны хичээлийг оюутнуудын хүсэлтийг харгалзан ийнхүү зохицуулжээ.

Оюутнууд Даваа, Мягмар гарагийн хичээлийг цахимд шилжүүлэх, дараа нь нөхөж оруулах санал, хүсэлтүүдийг сургууль тус бүрийнхээ захиргаанд гаргаад байсан юм. Энэ хүсэлтийг харгалзаж их дээд сургуулиуд дотоод зохицуулалтаа хийж эхэлсэн бөгөөд бусад их, дээд сургуулийн оюутны холбоо мөн захиргаа хуралдаж шийдвэрүүдээ гаргахаар болжээ.