800 саяар байр худалдаж авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б-ийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
180
legacy:2026/03/NewFolder/Shuukh1.jpg
legacy:2025/12/38/NewFolder1/shuukh1.jpg

Прокурорын байгууллага хоёрдугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Б нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дорж

    АН-ын хулгайч гэсэн, таминь ээ АН-ын хүнийг хэн ч байсан хүний тоонд бүү оруул, зод, дээрэмд хүчинд, ямар хамаатай юм, хэн ч тэднийг хамгаалахгүй

  • З
    Зочин

    Болж муу авилгачдыг сайн хуйхлах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Чадаж байгаа бол болоо шүүдээ. Чадаж байгаа нэгэндээ бүү атаарах. Тэр ч бас монгол хүн сайхан амьдрахыг хүсэж байгаа.

  • З
    Зочин

    нэрийг нь зарлах хэрэгтэй тэгж бж бумад авилгач нар жигшинэ ш дээ ингээд нуугаад бхаар хулгайч нараа толгой дээрээ гаргаал улам олон хулгайч авилгачидтай болно шүү дээ

  • З
    Зочин

    хөрөнгий нь бүгдийг нь хурааж авах ёстой ш дээ мэдээж авилга л бга ш дээ манай хужль дэндүү зөөлөн юмаа авилгачид нь бүр тоох ч гүй болцон

  • З
    Зочин

    Хятадыг дуурайх бол дуурайсан шиг дуурай. Тэд авилгачдын хөрөнгийг хураагаад ард иргэддээ тараан өгч ядуурлаас гаргаж байна. Бүх авилгачдыг барьсугай

  • N
    Novsh

    Ulaan avilga shyy dee. Xuraasugai! Buudsugai!

  • З
    Зочин

    Хөдөө орон нутагт идэмхий хулгайч нар зөндөө байдаг тэр бүгдийг шалгаж хурааж ард иргэдэд тараах нь зөв

  • Ш
    Шувуухай

    Яг үнэн. Аливаа сум тамгын газрын хурган дарга нар гэж нэг даам гарсан маролгүй нөхөд идэж ууж хувьдаа орон сууц машин авчихдаг , ард түмний мөнгөөр хөрөнгөжсөн эрхмүүдийг бүгдийг шалгаж хурааж авах хэрэгтэй .

  • З
    Зочин

    Ингээд хулгайч нарыг шүүвэл олон хулгайч нарын хөрөнгө мөнгийг хураанадаа

  • З
    Зочин

    Нэг муу жараахай барьчхаад том ажил хийсэн мэт жүжиглэх хэрэг юун. Халим, тулнууд цаана чинь гэдсээ илээд, шоолж инээгээд хэвтэж байна

  • З
    Зочин

    Нэг айл орох оронгүй болчив уу хөөрхий ордонд орогносон хулгайч нар бүгд шахуу банк нүүрс ждү корон г.м олон төрлийн хулгайгаар л байр авсан нь олонд ил ш дээ иймээс тэднийг шалгаад тансаг байруудыг нь гэр хорооллынхонд өгвөл таарна даа

  • З
    Зочин

    Ийм олон хулгайч авилгачдын хөрөнгийг хураа хураа

  • З
    Зочин

    Нэр усыг нь үхсэнийг нь нуудгийн. Бусдад сургамж болгоод илт тод ярьж шүүж бхсан.

  • I
    Irgen

    Bvh iimerhvv huuli bus hurungjsun hvmvvsiig shalgaj hurungiin huraaj yl shiitgeliin ogyoo odoo bolie tsegtsrii

  • Б
    Батжаргал

    Нэг иймэрхүү юмнуудаас энгийн хөдөлмөрчид бид хөлс хөдөлмөрөөрөө олсон байраа эзэмших зарах г.м шилжилт хийхэд татвар нэрэн доор хохирч байдаг нь шударга бус хуулийн золиос болоод байгаа юм даа!

  • И
    Иргэн

    Ийм худалдан авалт олон байгаа даа.

  • A
    Ard

    Tegeed shuuh deer ochiod Amar saihandaa jargav ulger duusnadoo