“UB palace”-ыг нурааж Б.Чойжилсүрэн барилга барина

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 32 сек
260
legacy:nub/ub palace.jpg

Сар шинийн баярын дараахан “UB palace”-г нурааж эхлэх тухай мэдээлэл цахим орчинд гарч эхлээд байна. Энэ тухай гитарчин Өөжгий нэрээр олонд танигдсан Д.Өлзий-Орших фэйсбүүктээ нийтэлсэн нь анхаарал татаад байгаа юм. Тэрбээр "UB palace-г энэ Март өнгөрөөгөөд нураагаанд оронд нь орон сууцны хороолол барих гэж байгаа юм байна. Жаахан гунигтай мэдрэмж" гэжээ.

Уран бүтээлчдийн зүгээс нэгэн үе алтан тайз нь болж, бүх л том тоглолт, үзвэр арга хэмжээг зохион байгуулдаг байсан “UB palace”-г нураах тухай мөн өмнө нь дуугарч байлаа. Шинэ оны босгон дээр дуучин Ю.Энхбаатар “UB Palace”-ийн концертын их танхимд 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд хамгийн сүүлийн хандивын тоглолт хийгдлээ. Ингээд татан буугдаж байгаа юм байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Энэ тухайд гитарчин Өөжгий "Бүх юм хувиран өөрчлөгдөж байна даа. Палас моодноос гарч шинэ шинэ танхим руу хүмүүс хошуурах болж.

Би ч зодог тайлж, энэ маань ч нураагдах боллоо. Аливаа юмс өөр өөрийн цагтай. Ингээд дууслаадаа хөөрхий. Уг нь энэ танхим маань УБ-н бусад танхимуудаасаа 4-5 дахин бага түрээстэй.

Дээр нь тайз, гэрэл, хөгим нь бэлэн байдаг. Улаанбаатарын энгийн ард түмэн 40-50 мянган төгрөгөөр тоглолт үзэж болдог цор ганц 3000 хүн ордог газар юмсан. Одоо Бөхийн өргөө рүү л хямд концертууд шавна. Баяртай UB palace! Амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийн олон нь энэ тайзан дээр өнгөрсөн шүү" гэжээ.

Тэгвэл “UB palace”-г нурааж суурин дээр нь ямар барилга баригдах вэ? гэх асуулт урган гарахтай зэрэгцээд тус газар нь барилгын магнат Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Хурд стандарт" ХХК-д шилжсэн байна.

Хот байгуулалт, хотын стандартын газрын нээлттэй санд одоогоор тус газар дээр шинээр барилга барих тухай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаагүй байна. Газрын тухайд өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр "Хурд стандарт" ХХК-д шилжсэн байна.

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хүний шуналыг гүйцээгчид бол хувааж идэгчид . Цэцэрлэгт хүрээлэнд газны үйлдвэр барина гээд зөвшөөрүүлсэн гээ биздээ. Энийг дэмжээд зөвшөөрөл өгөөд байна гэхээр л сонирхолтой

  • З
    Зочин

    Энэ чойжилсүрэн гэж ямар даварсан гар вэ. Мэдрэл муутай юм биш үү. Компьютерт донтсон хүн шиг байшин барихаар донтчихсон юм байна. Болиорой. Балай солиот оо. Тэр сайхан байгууламжийг эвдлэх нь .

  • З
    Зочин

    Хороолол барихад зам дуусдаг, эдний бизнесийн төлөө ийм байх нь зөв үү

  • Б
    Баярмаа Долгорсүрэн

    UB palase шаардлага хангадаггүй тул нураагаад оронд нь стандартад нийцсэн ордон барих нь дээр байж болох юм, “Хурд стандарт” ард түмний оюуны санд ийм үйлдэл хийж буян болох БАЙХ!

  • З
    Зочин

    Түгжил Чойжилсүрэн боливол таарна

  • Х
    Хэн нэгэн

    Энэ Чойжилсүрэнг авдаг эрлэг байдаггүй юм байх даа

  • З
    Зочин

    За тэр хавь битүү түгжрээ , таглараа , бөглөрөө болох нь дээ

  • З
    Зочин

    Шуналтай хүн ажилсаг, ажилтай байдаг. Шуналгүй гэгчид намын угаадас долоосон улныхан.

  • З
    Зочин

    Чой хамгийн гоё хорооллыг барьж байгаа, нураах бүгдийг нураагаад чойгоор сууц бариулж залуусаа амьдруулна.

    • З
      Зочин

      Үнийг нь дийлэхгүй уоны юм байж бас их гуцдаг долоогч юмаа.

  • З
    Зочин

    МАН-ын гавьяа

  • Z
    Zochin

    Shunaliin buzar vee

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

  • Г
    Ганаа

    ГАЗАРАА ЯАЖ АВСАН ЮМ БЭ? ДУУДЛАГА ХУДАЛДАА ХЭЗЭЭ БОЛСОН ЮМ ХЭДЭЭР АВСАН ЮМ БЭ?

  • З
    Зочид

    Хотын дарга Х.Нямбаатарт хэлж " UB Paласе"- ыг нураахыг хориглоцгооё доо. Б.Чойжилсүрэн маш их барилгатай тул залуучуудаа болиулах хэрэгтэй юм.

    • З
      Зочин

      Чой орон сууц бариад хүмүүсийг орон гэртэй болгодог. Барьсан бүх сууцандаа чой нэг нэг хоноод явдаг гэж боддог тэнэгүүд

  • З
    Зочин

    Өөр нураах хог байвал нураа, залууст сууц хэрэгтэй, бөөснүүдийн хөндий шавар авс хэрэггүй бүгдийг нураа, залуусын орон гэр сууц барь.

  • З
    Зочин

    Юун их шуналтай муу дөрвөд вээ Улаанбаатар Паласт өөрийгөө оршуулах нүхээ ухах нээ дээ муу дөрвөдийн золбин шээс хаана ашигтай газар байна тэнд цохиж явах юмаа даа өгөр толгойт чинь

  • З
    Зочин

    Новшийн хулгайч цадаж ханадаггүй зд вэ

  • З
    зочин

    цагаачид төрсөн нутгыг минь дээрэмдэж ханаагүй юу

  • З
    Зочин

    Спортын зориулалттай барилга барибал буян болно доо

  • И
    Иргэн

    УИХ-ын гишүүн болсоныхоо хэргийг бүтээж бгаа хүн дээ,ингэх гэж л төрд орно уу гэхээс Монголын төлөө иргэдийн төлөө гэж байдаггүй л байхгүй юу хөдөөний малнууд аа

  • З
    Зочин

    Чойжоо гуай болиорой .чиний байшин убт ихдсэн үү гэхээс багадаагүй...түүхэнд үлдэх палас ...олсон мөнгө чинь багадааюу...буудуулах нь дутав уу

  • З
    Зочин

    За болио хулгайчаа

  • З
    Зочин

    Чойжилсурэн гэж асан их шуналтай,тэгээд хот төлөвлөлтийг санаатайгаар будилуулж,байшин барилғуудыг шигүү,сургууль цэцэрлэггүй,газар хөдлөл,гамшиг ослын үед,маш том эрсдэл үүсэхээр орон олон давхар орон сууц барьсан нь зөвхөн мөнгөний төлөө ажилладаг хұн болох нь олон зүйлээс харагддаг.Шунал ихэдвэл шулам болдгийг ойлгох цаг ирнэ дээ.

  • З
    Зочин

    Чойжилсүрэн гэж нэг хог байнаа