Д.Нямхүүд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/02/469597779_567475585914330_4338202761542087965_n.jpg

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 19-нд Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүх хуралдаан прокурор ар гэрийн гачигдалтай гэх шалтгаанаар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшилсон. Шүүх хурал яг одоо болж байна.