Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Я.Сумхүүг төсвийн мөнгөнөөс хувийн компани дахь ажилчдаа цалинжуулсан гэх асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 45 сек
110
legacy:2025/02/480142032_617276647599505_1557053832935027026_n.jpg

Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдийн 234 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулсан. Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааны нийт зардлыг 2021 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан хэрэгжүүлж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд даалгасан байдаг.

Тэгвэл Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Я.Сумхүү АТГ-д шалгагдаж эхэлжээ. Я.Сумхүү нь "Сонголт дизайн" ХХК-д хувь эзэмшдэг.

Тэрбээр "Сонголт дизайн" ХХК-ийн 9 хүнийг 2024 оны аравдугаар сараас эхлэн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажилд авах тушаал гарган төсвийн мөнгөөр цалинжуулсан гэх хэрэгт холбогджээ.

Эх сурвалжийн мэдээллээр "Нийтдээ дөрвөн сарын хугацаанд тухайн байгууллагад ажилладаггүй 10 гаруй хүнд олгосон цалин нь ойролцоогоор 150 сая төгрөг орчим болно. Цагийн бүртгэлд эдгээр хүмүүсийг ирснээр тооцож бүртгэхийг албадан шахдаг байсан" гэх мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл, Я.Сумхуу дарга төсвийн мөнгөнөөс өөрийнхөө хамаарал бүхий компанийн ажилчдыг цалинжуулсан гэх хэрэгт холбогдсон гэсэн үг.

Түүний ажилд авч, цалинжуулсан хүмүүсийг дурдвал Ахлах инженер Ц, барилгын инженер А, хяналтын инженер М, инженер О, инженер Б, мэргэжилтэн Т, төлөвлөлтийн архитектор Х, төслийн менежер У, 3d анимэйшн, графиз дизайнер У нарын 9 хүн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Я.Сумхүү нь ХБНГУ-д хот төлөвлөгчөөр бакалаврын зэрэг, Австрали улсад хот төлөвлөгчөөр магистрын зэрэг хамгаалсан Хот төлөвлөгч аж. Түүний хувьд “Сонголт дизайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны нэгдүгээр сард "Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Ташрамд дурдахад, "Сонголт дизайн" ХХК нь 2024 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон Р.Эрдэнэбүрэнд 30 сая төгрөгийг хандивлаж байсан. Р.Эрдэнэбүрэн 2012-2015 онд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 онд "Сонголт Дизайн" ХХК-ийн ТУЗ-н даргаар ажиллаж байв. Тэрбээр “Сонголт дизайн” ХХК-д хувь эзэмшдэг байсан ч нэрээ хасуулсан гэх мэдээлэл ч бий. Ямартай ч өнөөдрийн байдлаар дээрх компанид хувь эзэмшигчээр нь АТГ-д шалгагдаж байгаа Ядам Сумхүү болон Жаргалсайхан Одончимэг гэх хоёр хүн байна.

legacy:erdeneburen gishuun/87d0ef7f-612a-4ea0-8172-e2ff7d4c9437.jfif
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    irgwn

    tuswiin mungu duraaraa urj bga humuust hariutslagaa undurjuulmeer bna

  • З
    Зочин

    Ичиж үхээсэй

  • А
    Анхныбаяр

    Ээ мэдэхгүй. Манай дээшлүүлэх бүгд луйварчид юм чинь итгэхэд хэцүү л юм. Үнэхээр л хөшигтийн хөндийн нисэх буудал хурдны замаас бусад нь арай л ичмээр байгаа шүү. Тэгээд бас олон улсын гээд байгаа. Гадны жижиг тосгоны нисэх буудал шиг л. Хүн нь хүртэл багтаж шингэх зайгүй

  • Б
    Бб

    Хаана төгссөн ньтхамаагүй мАН ых л бол хулгайчид шдэ

  • З
    Зочин

    олигтойхон шалгаарай дэндүү бна энэ төрийн хурган дарга нар

  • Ө
    өлөн юм бэ

    арай шүү. Хуультай улс шүү.

  • З
    зоч

    ЕСӨН ШИЙДЭЭР ЛУЙВАР ХИЙХ ЮМ. УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖДЭЭ ХҮҮХЭН ХҮЧИНДЭЖ БАЙГАА М ШИГ ХҮЧИНДҮҮЛСЭЭР ЭНЭ УЛС ОРОН ЧИНЬ ҮГҮЙ БОЛЛОО ХҮЧИНДҮҮЛСЭН ХҮН ҮХДЭГ ШИГ ҮХНЭ БИЗ ДЭЭ. ҮХЭХГҮЙ Ч ГЭСЭН СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛД ОРЖ СЭТГЭХҮЙН ӨВЧТЭЙ БОЛДОГ.МОНГОЛ ОДОО ЯГ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮН ШИГ БОЛЧИХООД Б/НА.

  • З
    Зочин

    Ингэж идэж уух гээд л засагт хамтарсан гэж ойлголоо

  • З
    Зочин

    Ардын намыхан чинь адгийн хүмүүсээр эгнээгээ тэлдэгийн нэг жишээ. Ичнэ зовно гэж ерөөсөө байхгүй.

    • И
      инженер

      Сумхүү Эрдэнэбүрэн халаас нэг. АНынхан

  • З
    Зочин

    Намын бөөс