П.Наранбаяр: Амралтыг долоо хоногоор сунгасан учир зургаадугаар сарын 8-12 хүртэл хичээллэнэ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 11 сек
240
legacy:naranbayar/fbd.jpg

Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулав.

---------------------------

2025-2026 оны хичээлийн жилд гурван улирлын бүтцээр хичээллэх бөгөөд амралтыг нэг долоо хоногоор сунгаж байна. Тодруулбал, бага сургууль арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс амарч нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхлэхээр болов. Өөрөөр хэлбэл, зургаан долоо хоног амрах нөхцлийг бүрдүүлж байгаа нь түгжрэл буурах, хүүхдүүд хүйтний улиралд ханиад томууны дэгдэлтээс сэргийлж болно гэдгийг мэдээлэв.

Тэгвэл дунд, ахлах ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагаас эхлэх бөгөөд нийт таван долоо хоног амрах юм байна.

Ахлах ангийнхан дунд ангийнхантай зэрэг амарч эхлэх бөгөөд эхний долоо хоног нь цахимаар хичээллэх нь. Харин амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа учраас зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэлэв.

Тэрбээр “Зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд хичээллэнэ. Энэ нь хичээлийн 42 дахь долоо хоног буюу Даваагаас Баасан гараг хүртэл шалгалтын долоо хоног байхаар зохицуулалт хийнэ. Харин зургаадугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг. Энэ хугацаанд амралт хичээлийг бүрэн зохицуулж байна гэсэн үг” гэв.

Харин хөдөө орон нутгийн тухайд бага сургууль таван долоо хоног амрах бол дунд, ахлах ангийнхан дөрвөн долоо хоног амрах юм байна.

Энэ талаар үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Хөдөө орон нутгийн сурагчдын амралт нэг хоногоор татуу байна. Гэхдээ дөрөвдүгээр сард мал төллөх үеэр нэг долоо хоног илүү амарна" гэлээ.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    зайлчихгүй юмуу 6.20д хүргэчээд энэ хүүхдүүд чинь үр дүн гарна гэж гуцах уу чи... малнаасаа дор юм бэ?залхаадаг системтэй манайх шиг боловсролын хууль дүрэмтэй улс дэлхийд байхгүй за улам л дордуулаад байх юмаа😕 цэргийнхэн үү энэ хүүхдүүд....

  • З
    Зочин

    Зайлаа хүүхэд тамалчих юмаа

  • 9
    96696832

    Buruu

  • З
    Зочин

    9сарын 1нд хичээл эхэлдэгийг 8сарын 20с болгооч. Тэгээл 5сарын 30д тараал

  • З
    Зочин

    Бие даалтын 7 хоноггүй болоод зун эрт амаръя

  • З
    Зочин

    yu yariad bdag ym be naad hvvhdvvdee amrah ved ni amraa

  • З
    Зочин

    Яадаг ч байсан 6 сарын 1нд бүх сургууль, цэцэрлэгийг тараа. Хичээлийн хөтөлбөрийг багасга. 6 сарын 12 хүртэл хичээллэж хэрэггүй, зуны сар цөөхөн, наадмын дараа намар, эртхэн амраасан нь дээр, ядаж түгжрэл нь багасч, эртхэн авто замуудаа засаж, боржуураа сольсон нь дээр.

  • Э
    Эрдэнэчимэг

    Хагас сайн өдөр нөхөж болно амралтыг хойшлуулж болохгүй жоохон бодолтой байгаач

    • A
      Aagii

      Uyn hagsain

  • М
    Мөнгөнсор

    Муухай

  • A
    Ard

    Zuvduu zuv Uul ni saya olon honog amraah hereggui l bsiin

    • З
      Зочин

      Битгий хуц

  • З
    Зочин

    Ymar medrel ymbe dandaa hend ch hereggu hachin ym hiih ym gants zow ym hj chadku erguu ym chin

  • Я
    Ямар

    Ямар тэнэг новш вэ

  • С
    Сэргэлэн

    Цахим хичээл гэж юм 7хоног болгоод зуны амралтыг хойшлуулах ямар хэрэг бна

  • З
    Зочин

    Huushee huviin surguulaasaa garj uzeegui malaa bolovsorloos zailaachee

  • З
    Зочин

    Бусад хуулиа сайн мөрдөж чадахгүй байж ган амралтын өдөртөө нэх хууль ярих юмаа

  • Т
    Түшин Эрдэнэ

    Одоо энэ шинэ ханиад гарсан үед карнтийлахгүй бол сургуулийн сурагчид олон олноороо нас барж байнй

  • A
    Amraa

    Amidral meddeggui tengeriin amitan xubiin surguuliin xureenees garch chadaagui xutsaj l baina

  • З
    Зочин

    Давраад байгаач ээ!П.Наранбаяр

  • И
    Иргэн

    Өвлийн амралт сунгах хэрэггүй.хүүхдүүдийг 6 сарын 1-ээс амраах хэрэгтэй.аль болох эрт амраах нь зөв шүү

  • З
    Зочин

    Сайд ажлаа зөв хиймээр байна өө. Их амархан шийдвэр гаргадаг асуудал шийдээд ажил хийнэ гэж бодоод байна уу? Сайд арай томхон асуудал шийдээд боловсролыг аятайхан болгож чадахгүй юм байна.

  • З
    Зочин

    Хичээл яс 9 сарын 1-нд эхэлдэг шигээ 6 сарын 1-нд амардаг болгооч. Бүх шалгалт шүүлгээ 6.1-ний дотор багтааж ав.

  • З
    Зочин

    8 sard uurchluud l xayana daa. 3 xonogiin tuluvluguutei zasgiin gazar biz dee