Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:teevriin tsagdaa/0228.png

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал,

• Явган эргүүлд 1172 алба хаагч,

• Хамгаалалтад 360 алба хаагч,

• Замын зохицуулалтад 1230 алба хаагч, нийт 3182 алба хаагч 224 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэх юм.