Долоо хоногийн хугацаанд алба хаагчид 10 хүнийг аварч, 92 удаагийн гал түймрийг унтраажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/03/обег-4.jpg

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.24-03.02/ нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 107 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь газар хөдлөлт, нэг нь боом өвчний дуудлага байна.