65 настай фитнессчин Ш.Цэцэгмаа: Залуу хүмүүстэй мөр зэрэгцэн дасгал хийх гоё байна. Бие хөнгөрөөд сайхан болсон

Нийгэм
Sosorburam
Унших: 2 мин 44 сек
80
legacy:2025/03/эмээ.jpg

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдөр маргааш тохионо. Уг баяртай холбогдуулан манай сайт 65 настай, фитнессчин Ш.Цэцэгмаа гуайг онцолж байна.

--------------------------

Тэрбээр "Monster GYM Mongolia" фитнесст яваад 25 хонож байна. Энэ хугацаанд 8 кг хасжээ. Ш.Цэцэгмаа гуай барилгын инженер мэргэжилтэй. Гурван хүү нь түүнд "Тэтгэврээ та өөртөө л зориул. Дуртай зүйлээ хий" гэж хэлдэг гэнэ. Тиймдээ ч тэрбээр эрүүл амьдрал зөв, хооллолтын клубт явдаг, түүнчлэн хүүхдүүдийнхээ компанид бичиг хэргийн ажилтан хийдэг гэнэ. Ш.Цэцэгмаа гуайн ажил, эрүүл амьдрал зөв, хооллолтын клуб, фитнесс нь бүгд нэг барилгад байдаг учраас түүнд их тухтай байдаг гэдгийг хуучлав.

Би залуудаа хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа тэгш сайхан авч явах гээд хичээж ирснээс биш өөрийнхөө төлөө явсан нь ховор. Одоо бол Nice байна

legacy:мөс хайлах/эмээ2.jpg

Тэрбээр энэ талаар "Би залуудаа хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа тэгш сайхан авч явах гээд хичээж ирснээс биш өөрийнхөө төлөө явсан нь ховор. Одоо бол Nice байна. Хүн байгаадаа талархаж амьдрах ёстой гэж боддог. Би хүүхдүүдээ зөв боловсон хүмүүжүүлсэн. Тэд маань сайн, сайхан явж байна. Үүнээс илүү надад хүсэх юм юу байх вэ дээ. Би хүүхдүүддээ төвөг болохгүй, эрүүл амьдрах ёстой гэж боддог. Тиймдээ ч 65 насандаа анх удаагаа фитнесст явж үзэж байгаа нь энэ. Хүүхдүүд маань намайг их дэмждэг. Миний ээж үргэлжлүүлээд фитнесстээ яваарай. Төлбөр нь дутвал хүү нь өгнө шүү гэдэг" гэлээ.

Ш.Цэцэгмаа гуайд анх фитнесст хамт явахыг найз н.Ганчөдөр нь санал болгожээ. Фитнесст дандаа залуучууд л явдаг гэж боддог байсан түүний бодол 25 хоногийн хугацаанд эрс өөрчлөгджээ. Түүнчлэн "Monster GYM Mongolia" фитнесс нь настай хүмүүст үнийн хөнгөлөлт үзүүлдэг гэдгийг Ш.Цэцэгмаа гуай онцлов.

Залуу хүмүүстэй мөр зэрэгцэн дасгал хийх гоё юм байна лээ. Бие хөнгөрөөд сайхан болсон

legacy:мөс хайлах/эмээ3.jpg

Тэрбээр "Манай фитнесс 40-50 хувийг хөнгөлдөг. Хөнгөлөлттэй гэхээр нь баярлаад л явсан. /инээв/ Тэтгэврийн хүмүүст их хэрэгтэй хөнгөлөлт байна лээ. Фитнессийн багш, заалны хүүхдүүд манай найз бид хоёрт урмын үг их хэлж, халуун дотноор хүлээж авдагт нь баярладаг. Би фитнесст явж байгаагаа өөр найзууддаа хэлтэл маш их гайхсан. "Чи 65 настай байж фитнесст яваад болж байгаа юм уу" гэх жишээний. Би найзууддаа фитнестт явахыг зөвлөсөн. Фитнесст явахаас өмнө миний зүүн мөр их хөндүүртэй байсан. Одоо бол зүүн мөр өвдөхөө больсон. Фитнесстээ ирэх дуртай. Залуу хүмүүстэй мөр зэрэгцэн дасгал хийх гоё юм байна лээ. Бие хөнгөрөөд сайхан болсон" гэв.

Ш.Цэцэгмаа гуай фитнессийн зааланд 1 цаг 30 минут дасгал хийдэг. 25 хоногт 8 кг хассан учраас хувцас нь томдож оёдолчин дээр барьж очих мэдрэмж нь их сайхан байгаа гэнэ.

Тэрбээр "Урт түрийтэй гоё гутал өмсье гэсэн ч орохгүй болохоор нь санаа алдаад цаашаа хийдэг байлаа. Одоо бол тэр гутал маань булчингаараа чөлөөтэй ордог болсон. Аягүй гоё" гэлээ.

Багш нар нь түүнд өнжөөд явахыг зөвлөсөн ч 25 хоногт ажиглаад байхад өдөр бүр явсан ч болохгүй гэх зүйлгүй юм шиг санагдсан гэдгийг ч хэллээ.

Ярилцлагын төгсгөлд Ш.Цэцэгмаа гуай "Настай хүмүүст илүүдэл жингийн хэрэг огт алга. Байх ёстой жиндээ байвал ядаад хөл гар өвдөж нойргүйтэхгүй. Илүүдэл жин бол олон өвчний үүр уурхай. Эрүүл биетэй байна гэдэг гайхамшиг шүү дээ. Нас бол зүгээр л тоо" гэдгийг уншигчдад захилаа.

legacy:мөс хайлах/эмээ5.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    Нас бол нас, тоо хэзээ ч худал хэлдэггүй юм шүү, арай өөр зүйрлэл хэрэглэж сурцгаая хүмүүс ээ, сэтгэлээрээ залуухан, өөдрөг байцгаая гэвэл болно шд. Хөдөлгөөн дасгал хийж буй нь сайн л байна,

  • З
    Зочин

    Шилэн Цогоо гэж нэг дурак бас ингээд төмөр өргөөд байсан биз дээ. Залуудаа биеэ хөгжүүлэхгүй, архи ууж, хог царайлж яваад хөгширсөн хойноо гэнэт ухаан орж, хожимдсон бороо болж гэнэ.

  • З
    Зочин

    KFC г бүтээсэн хүн 60 нилээн хол гарсан насандаа бүтээсэн гэдэг. Одоо энэ хоол дэлхий даяар түгэж залуучууд бүх насныхны дуртай хоол болсон. Ингэхлээр 60 нас хөгшин нас бишээ. Хүн бүр цаг нартай уралдаж хийж бүтээх эрмэлзлэлтэй болсон орчин үед 60 настай хүн гэрийн мухар сахиж хийх ажилгүй өвчин хэлж үр хүүхдээ зовоож өдөр хоног өнгөрөөж байхаар энэ зэргийн биеийн хөдөлгөөн хийж фитнест явж кофешоп орж найз нөхөдтэйгөө инээж хөхөрч бие сэтгэлээр залуу сайхан амьдрах нь маш зөв шүү.

  • З
    Зочин

    Зөв бодолтой зөв амьдралыг эрхэмлэж яваа өөдрөг сэтгэлтэй тэмүүлэлтэй хүн байна. Юу нь буруу байна.ганцхан нас бол тоо гэж хэлсэн л тиймхэн байна. Тэглээ гээд наад хүзүү сээр нүүр чинь бөөн үрчлээ гэж хэлсэн хүн хүнийг доромжилсон үгтэй муухай хүн байна. Та өөрөө ч бөөн үрчлээс байгаадаа. Гэхдээ 65 нас бол орчин үед тийм хөгшин насанд тооцогдохгүй юу ч хийж бүтээх шинээр эхлүүлэх ид насанд тооцогдоно. Ямарч насанд хүн хөдөлгөөн дасгал хийж бие сэтгэлээр эрүүл байх зайлшгүй шаардлагатай . Танд амжилт хүсье.

  • Х
    хүннү

    Нас бол “тоо” биш шүү. Наад нүүр ам хүзүү сээрээ хараач. Нул үрчлээ байгаа биз дээ. Ер нь өвдөж зовохгүй нас намбандаа хуцас хунраа тааруулаад явах нь зөв. Янз бүрийн сүлжээний бизнес хийдэг шуналтай хувалзнууд эмгэн, өвгөний тэтгэврийн хэдийг сорох гэж тэдний ихээхэн хөөрөгдөг болсон. “Та ямар залуухан харагдаж байнаа, цоглог хөөрхөн юм аа, таны нас ч ёстой тоо юм аа” гэж хөөрөгдөөд өөртөө элсүүлээд авчхана. Хүн хөгшөрхөөрөө хүүхэд шиг л мөөрөөдөмтгий, хөөрүү, юмыг шууд утгаар нь ойлгодог болдог. Түүнийг нь хувалзнууд овжин ашгилдаг болсон.

    • Х
      Хариулт

      Зөв талаас нь харна уу. Та бараан царайтай бхаа😂. Атаархуу монгол бн

  • З
    Зочин

    нас бол тоо гэж байгаа ч алсуураа булчин шөрмөс, яс зэрэг нь хөгширсөн л байдаг юм. тиймээс болгоомжтой байгаарай

  • З
    Зочин

    Yguiee nas bol nas shuu bolgoomjtoi bhad iluudkuu