Х.Нямбаатар: Монголчуудын явган явах дургүй сэтгэлгээг өөрчлөхгүй бол хэчнээн метро, нийтийн тээвэр хөгжүүлээд түгжрэл арилахгүй

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 40 сек
1030
legacy:nyambaatar hotiin darga/vbfb.jpg

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сар шинийн баяр, амралтын өдрүүдэд үүссэн замын хөдөлгөөний түгжрэлийн талаар өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр "Сар шинийн өдрүүдэд хот хөдөөгүй түгжрэв.Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Хэдхэн алхаад хүрэх саахалт айлын зайд хүртэл мориор явна ... гэхчлэн одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн, зорин ирж судалгаа хийсэн хэд хэдэн гаднын судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Явган явах "маш" дургүй гэсэн байгаа шүү бүр.

80 мянган машин зорчино оо! гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна.Факт хэлхээр ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй дөргүй бух шиг авирлана. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган машин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Дэндүү амин хувиа хичээсэн эх оронч бус үйлдэл. Энэ байдлаасаа яаж ангижрах вэ гэж хамтдаа арга шийдэл хайж хамтдаа зүтгэхийн оронд, хөмөрсөн тогоонд нь гэрэл оруулж арга шийдэл гарц гаргалгаа гаргасан нэгнээ барьж цовдлох нь холгүй нийтээр буллидна.

УБ-Дархан хооронд галт тэрэг явж л байна. Энэ боломжоо ашиглаж байгаа нь хэд билээ, Улаанбаатар хотод өнөөдөр 1200 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл зам дээр явж байгаа машин дотор ихэвчлэн ганц хүн л явж байгаа харагдана.

Хэчнээн зам дэд бүтэц, метро трам хурдны зам барьж байгуулаад, хэчнээн нийтийн тээвэр хөгжүүлээд, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж юм үзэж байж энэ том асуудлаас ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална.

Дээр өгүүлсэн "явган явах маш дургүй" сэтгэлгээг өөрчилж чадахгүй байж магадгүй, тэгвэл ядаж хийж бүтээж байгаа нэгнээ тамын тогооны үлгэр шиг доош нь татаж унагаадаг биш дэмждэг сэтгэлгээтэй болж болмоор санагдах юм" гэв.

Хуваалцах:1030

СЭТГЭГДЭЛ (103)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ард түмнээ ингэж загнаж зүхдэг хотын дарга байдаг л юм бна үр хүүхдээ загнаж бгаа юм шиг л байлаа

  • З
    Зочин

    Үнэн. Ажиглаад байхад 20 машин хажуугаар өнгөрөхөд лав 14-15 нь ганцаараа л суучихсан явж байдаг. Мөн хувийн сургууль руу хүүхдээ хүргэдэг авдаг машинууд их бна тэрийг одоо яалтай ч билээ дээ. Мөн худалдаачид маш их машинаар зорчиж байгаа харагддаг бараа ачаад, худалдаа энэ улсад дэндүү хэтрээд бнауу ч гэж бодох шиг.

  • З
    Зочин

    Туйлын залхуу сэтгэлгээтэй нь бараг үнэн дээ. Гэр орноо цэвэрлэдэггүй, хоол ундаа гэртээ хийдэггүй, амарна гэхээр л үд болтол унтаж өдөржин зүгээр суудаг юу ч хийдэггүй, эсвэл гадуур унаа унаж архидна, байгаа зан ааш нь хэт омогтой, тогтворгүй байдал нилээд их, автобусанд суудаггүй, хүлээх тэвчээргүй, дулаан хувцас малгай бээлий ноосон цамц өмсөхгүй ганган татвар нимгэн хүмүүс харагддаг.

  • Р
    Р

    Үнэн л үг дээ.бүгд машин унах гэж зүтгэнэ.явган явах боломжтой шүү дээ.5км дотор бол явган явах ямарч асуудалгүй.хүүхэд ч тэр хөгшид ч тэр.халуун хүйтэн гэж гомдоллох хэрэггүй хувцасаа тааруулаад өмсөх хэрэгтэй.ер нь хүүхэд залуучууд улам л залхуу болж байна.200м газар бараг л такси хүлээгээд зогсох жишээтэй.явган явбал ядаж л эрүүл мэндэд нь хэрэгтэй шүү.

  • B
    bi

    хүүе -25-40 хэм хүйтэрдэггүй орон болгочихвол бүгд алхана аан тийм бас уулан дээр гэр байхгүй өол бас машин хэрэггүй алхана шүү хотын дарга аа

  • З
    Зочин

    буруу рультэй машины импортыг хэзээ зогсоох вэ

  • З
    Зочин

    үнэн шүү муугаа мэджхгүй монголчууд ямбатай ард түмэн ш дээ ядуу юм шиг мөртлөө баян баян юм шиг мөртоөө ядуу

  • З
    Зочин

    Та бид адилхан явган явбал хамт явъя.

  • З
    Зочин

    Явган хүний зам, орчныг тохижуулчихвал, явганаар явах хүний тоо нэмэгдэнэ. Одоо бол зам даанч тохигүй: плитанууд нь сугарчихсан, шороотой, машин гаргаад тавьчихсан, хэт нарийн, үзэмжгүй. Машин замд биш харин явган зам, парк, талбайдаа мөнгө зарцуулмаар байна.

  • З
    Зочин

    Хуучин болон буруу хүрдтэй автомашины импортын татварыг 100% нэмчих тэгээд л наад асуудал чинь өөрөө шийдэгдэнэ. Хэдэн сар л наадуул чинь дөвчигнөнө биз аых юмгүй хий?

  • B
    Bogi

    Хотын төвд явган явах зам нь алга. Явган хүний зам дээр машинуудаа тавьчихсан, утаа, тоосжилт ихтэй байдаг учир ихэнх хүмүүс явган явдаггүй. Харин ч эсрэгээрээ машин замын яг хажууд цөөн явган хүний зам байдаг учир эрүүл мэндэд хортой байна. Иймд хотын дарга та манлайлал үзүүлээд аль болох машин замаас зайтай явган хүний болон дугуйн зам бариад өгвөл явган явах хүсэлтэй хүмүүс зөндөө бий. Үүнийг дагаад түгжрэлийн асуудал шийдэгдэх байх даа.

  • З
    Зочин

    Тэгвэл энэ хотод чинь 500000 мянган хүн амьдрахаар төлөвлсөн юмшүү анх .Одоотэгээд яах уу илүү гарсан хүмүүсийг хөөж гаргахуу хамгийн амар цөөлөх арга нь юу байна хэлж өгөөч НЯМБААТАРАА

    • З
      Зочин

      их амархан хөдөөний оркуудыг хөдөө рүү нь хөө

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ нямбаатар нар өөрсдөө гэр бүл ах дүү төрөл төрөгсөд хамсаатан дэмжигч наиааоаа цуг бүгд байнга явган явцгааж амьдарцгаа Нэг бозлог шиг залуу чинь балайр юм уу шизотой юм уу ?! Ийм тэнэгийг хотоос хөдөө тосгон руу нь буцаах цаг болжээ. Огцор

  • З
    Зочин

    Ноднин гаргасан хуулиа хэрэгжүүлэгч. Хотын төв рүү захын хорооллын машиныг оруулахгүй, автобусаар үйлчилдэг болно гэсэн биз дээ. 1960-2010, 2014 оны үед гэр бүлихүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэхээр автобусаар явдаг байсан. Сүүлийн үед машины наймаачдын тоо борооны дараах мөөг шиг олширч, нийтийн тээврийн үйлчилгээг зөвхөн ядуучууд явдаг гэсэн ойлголт төрүүлсний хар гайгаар өнөөдөр энэ хүмүүс ийм тэнэг сэтгэлгээтэй болжээ. Тун харамсалтай. Төмөр хөлөг унаад, ходоод нь хоосон хүмүүс их бий. Цээжээ дэлдэж хий аархаж, мансуурсан тэнэг ардаар дүүрчээ. Тэгээд л эсэргүүцэж тэнэгтэж байгаа юм. Хэзээ ухаарах юм бол доо. Ийм тэнэг хүмүүс эх орны хөгжлийн тухай огт бодохгүй, зүгээр л хаана мөнгө өгнө, тийшээ лихуйларч гараа тосдог гуйлгачид болсон нь тун харамсалтай. Өмнөх үеийн социализмыг муулаад л. Өөрсдөө социализмын үеийн эцэг эхээс төрснөө мэддэг ч болоосой. Оюуны хомсдолын гай.

  • З
    Зочин

    Юм хийгээд л байвал өширхөөд л бна

  • З
    Зочин

    Хуцаад байгаач хотын нэг захаас төв болон бараг нөгөө зах руу хөгшин настай хүн, хүүхэд хүргэх авах, бараа хүнс зөөхөд автобусаар явах уу. Чи зүгээр яг зөрчилтэй, торгуулиа төлдөггүй дэмий сэлгүүцэх таксины б жолооч, орон нутгаас ирсэн жолооч нарыг олж тогтоо. тэгвэл түгжрэл багасна.

  • Х
    Хүүк

    хүүхээн хаанаас ирчээд юу хуцаад байгаа малын сараа вэ. Чи алхаад явбал тархиа хаглуулна ,брожурандаа бүдрэнэ,нүх сондуул их үе үеийн чам шиг хусдаг худалч,

  • З
    Зочин

    Хот дотор алхах таатай нөхцөл алга даа. Машин замаасаа зайтай, басхүү ногоон байгууламжаар тусгаарлагдсан, тоос шороонд дарагдахгүй, дуу чимээ багатай бол алхах шиг сайхан юм хаа байна. Явган замын яг машин зам айгаад адил анхаармаар байна. Өнөр хорооллын замаар алхах сайхаан .

  • И
    Иргэн

    Энэ өөрөө гүйчихдэг юм байх даа

  • И
    иргэн

    Хөлдүү ллраа ард иргэдрүү буруу чихэхээс өөр шийдвэр гаргах ухаан чамд алгуу мулгуу толгойтой сда

  • Ш
    Шүүмжлэгч

    Юм болгонд ард иргэд буруутай, торгоод л шийтгээд л элдэв татвар нэмээд л тэд нь дуулгавартай гэж жигтээхэн дуугүй дагаад ядарч байсан ч сайхан болох байх гээд байдаг. Нийгмийг залж яваа улсууд нь тансаглаад л өөрсдийн хийгээгүй ажлаа ярихгүй, яагаад ийм байдалд хүрсэнээ мэдрэхгүй дарга болохоор юу ч гэж хэлсэн болно гэж боддог энэ тэнд дарга хийгээд ажил хийдэггүй дарга нарын улс л болж байна даа.

  • З
    Зочин

    Chinii uhaan hurehgui l de

  • Ц
    Ц

    Өөрөө офицероос баруун 4 зам хүртэл алхаад үз..хөл тавих зайгүй яаж түц тойроодл убис др гарцан др хөлдтөлөа зогсож үзээд юм ярь

  • З
    Зочин

    Хүрэлсүх та хоёр байхгүй бол Монгол улс хуучин ямар та хоёр зайгаа тавиад өг

  • М
    Монгол

    Хөөрхийг тархины хөгжил нь дутуу хүний дүрд бүү тоглуул.

  • М
    Миига юу

    Юу ч хиигээгүй бүтээгээгүй баахан яричихаад баричихаад ашиглаж байгаа юм шиг хуцах юмаа энэ ёр нь хаашаа янзын шаар бэ

  • З
    Зочин

    Нээрэн явган явах 10 алхам газраа түгжирээд зогсох бидний буян юмдаа хэн нэгэнд буруу өгөх шаардлагагүй

  • Г
    Ганаа

    Эргүү гөлөг шүү өөрөө үлгэрлэдэг алх

  • А
    Анхаа

    Дарга нар минь урин дулаан улирал ирж байна.Та болон хотын захиргаа болон харьяа байгууллагынхаа удирдах албан тушаалтан,ахлах гээд маш олон цол гуншинтай дарга нар минээ сайхан үлгэрлээд алхаад,автобусандаа суугаад бидний өмнөөс нэг амьдраад үзээч.Дараа нь наад лаг лаг ишлэл,сургаалиа айлдаж хайрлаач

  • И
    иргэн

    Ажлаа хийж мэдэхгүйгээс хойш халагд халагд!

  • Т
    Төмөр

    Нямбаатар золбин гөлөг бүү хуц.

  • З
    Зочин

    явган хүний замгүй болсон ш дээ...1р хорооллын зам тэнгисийн их дэлгүүрийн хавиар л явж болж бгаа бусад газар явчихаар зам байхгүй ш дээ...

  • З
    Зочин

    Би бол гэрээс ажил,ажилаас гэр үргэлж явган.

  • Б
    Бат

    Өө хөөрхий нөгөө хэн Нямбаатар ч билүү Нянбактер хотын түгжрэлийг шийдэж чадахгүйгээ сая нэг юм мэдэрч, эцэст нь залхууралгүй явган явахыг санал болгожээ. Нийтийн тээврийн зураг төсөв , тэзү зэргээс хусах мөнгө нь багадсан юм болов уу. дүүжин, трамвай, метро зэргээ бүгдийг нь зогсоочихсон. Эсвэл ажлаа шуудхан нэр хүндтэй өгчихвөл дээр биш үү

  • З
    Зочин

    Манай хотын мээр уг нь ажлаа сайн л хийж байгаа. Угаасаа л явган алхах дургүй , бүр унаагүй л бол ойрхон газар ч явж чаддаггүй ард түмнийг , унаанаас нь салгаад , алхуулна гэдэг чинь бас л хэцүү ажил байх шүү.

  • З
    Зочин

    Хотын дарга хотын олон асуудлыг шийдэх боловсрол, оюуны чадваргүй л байна даа. Чадваргүй хүмүүс л хийх ёстой ажлаа хийж чадахгүй бусдад бурууг өгч суудаг. Чадахгүй бол чаддаг хүнд суудлаа тавиад зайлаад өгөөч.

  • И
    Иргэн

    Энэ үнэн. Хотын дарга чинь олон хүүхэдтэй айлын эцэг л гэсэн үг. Үйлийн үрийг эдэлж байж л барна.

  • З
    Зочин

    Эхлээд наад яриад байгаа юмнуудаа хийчихээд

  • Н
    Нямбаатарт

    Орой 18-19цагийн үед автобусны зогсоол дээр очоод үз.

  • З
    Зочин

    Хотыг төлөвлөлтгүй болгосон хүн та нар шүү .

  • З
    Зочин

    Хотын дарга та өөрөөсөө, өөрийн гэр бүл , ах дүү хамаатан садан , хотын захиргааны ажилчин албан хаагчдаас эхлэж автобусаар зорчдог болгон уу . Хойд талын хар овоохойноос бурууг хайхаа хэзээ болих вэ . Юм л бол иргэдрүүгээ дайрч давшилж бурууг тохдог засаг дарга огцорвол таарна .

  • З
    Зочин

    Одоо л ойлгох гэж байна уу Метро бариад нэмэргүй өрөнд орно замаа өргөсгө уулзварууд 2 түвшний болго 80мянган машин гэдгээ март Өнөөдөр Уб т хэдэн орон сууц нэмэгдснийг эхлээд ярь

  • И
    Иргэн

    хотруу хүүх нүүдлээ зогсоохгуй бол метро бариад ч түгжрэл арилахгуй. Сүүлдээ меьрондоо ч багтахгуй бодох вийдээ

  • З
    Зочин

    Энэ хөдөөниии оркуудл том жижиггүй нам нам дагасаар хоолтойгооо залгадаг гэж үнэн хэлждээээ авилгач хулгаачуудын гай их

  • З
    Зочин

    Үнээн, Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол хөгжил яриад нэмэргүй, ядаж байхад атаархуу ааг омогтой зангаа засмаар байгаа юм.

  • З
    Зочин

    яг үнэн шүү,явган явдаггүй,хачин улс шүү!!!

  • И
    Иргэн

    Золгохоор олон айлд очино, өөр өөр чиглэлд. Бас хөгшин нялхгүй бүгд явна. Гадаа хүйтэнд хувийн машинаа унах нь мэдээж. Хотын захирагч та өөрөө явгаар яваад биеэрээ үз.

  • З
    Зочин

    Явган зорчиход их хүндрэлтэй бдаг шүү машины гарцыг хотын төв гэлтгүй сайжруулах гэрлэн дохиог хийх их хэрэгтэй бна даа явган явах хүний эрх их зөрчигдөөд бгаа шүү гарцаар гарч яваад л хүүхдүүд аваар осолд ороод бгаа энэ чухам л үнэн шүү жуковийн буудалаас нилээн яваад номин урдах замд осол их гардаг ямар ч гэрлэн дохио хийж анхаарах цаг нь болсон шүү

  • З
    Зочин

    хөөе хөгшөөн мэдрэлд үзүүл чи яавч эрүүл биш өвлийн хүйтэн хаврын хавсрагтай өдөр утаа тоос шороо аймшиг болсон энэ аймшигийн газар хордоод угаартаад алхаад явахауу чи өөрөө эхлээд үлгэр жишээ үзүүл чи Чадваргүй чадалгүй арчаагүй наад хөгийн зангаа одоо боль чи жаахан ном унш мэдэлгээ тэл

  • З
    Зочин

    Яармагт эмнэлгийн хажуу талын шороон замыг даргаа засаад зам тавиад өгөөчээ сургууль руугаа явдаг хүүхдүүд яг тэр хавиар явахдаа их л болгоомжтой явахгүй бол шороон зам учраас машин хурдтай их давхидаг бараг л дайрчих нь холгүй явдаг тэгээд явган хүний замтай бол их дээрдэх гээд л бх юмаа анхааралдаа авна уу !!!!!!

  • З
    Зочин

    Сумьяабазарын ажлыг үргэлжлүүлэх ТҮЦ хашлага хашаануудыг нураах үүрэг дүүргийн газрын албаныханд үүрэг болго. Явган явахад саад тотгор их байна далий муруй тавьсан явган хүний зам өргөтгөл нь явган хүний зам руу орсон машинууд явган хүний зам дээр хөндөлдөөд тавьсан 2 хүн зөрүүд гарах ч зайгүй явган хүний замууд дүүрэн хотоор Хотын дарга орлогч нараа дүүргийн засаг даргаа хөтлөөд алх хаана болохгүй байгааг мэдэр . Одоо дулаарсан иргэд ч алх хаана явган явах зам хүндрэлтэй байдгийг 1111 мэдэгдэх. Нийтээрээ идэвхтэй байж л УБ хот хөгжинө.

  • З
    Зочин

    Яармагт явган явдаг замаа ядаж засаад янзалмаар юмаа байр барьчихаад гудамж зам талбайгаа янзалдаггүй компаниуд их бдаг шүү шорооо шавхай бас тэр 00.н задраад зун их муухай о болдог доо яг ийм бдалд үнэндээ дасаад л яваад амьдраад л бна л даа

  • З
    Зочин

    Чи өөрөө гудманд гараад алхаад үз.алхах боломж бн уу.ийм шороо тоостой явган хүний зам бхгүй, гэрийнх ойр сургууль цэцэрлэг бхгүй бхад юу яриад балайраад бгаа новш вэ

  • З
    Зочин

    Байр сургууль ажлынх байр том бол машинтайгаа орох нь холгүй. Нэг л машин унасан гахай мэт бүдүүрсэн эрүүл биегүй жолооч нар. Ааш нь адсага хэрэлдсэн бүдүүлэг жолооч дүрмээ ч мэдэхгүй хүүхнүүд нь олигтой барихгүй жолооч

  • З
    зочин

    гарцаа сайжруулах. том том хашаа байрсан хотхон дундуур гарц гарах нь чухал.

  • З
    Зочин

    Солиорсон амьтан бэ.Өөрсдөө л алхах дургүй байх ард түмэн харин ч сайн алхаж бгаа.Нүдээ нээж ард түмэн дотроо орж ажил,өрөөнд суучихаад, хар тенитэй Ланд уначихаад ард түмнийг яаж олж харах вэ дээ.

  • З
    Зочин

    100-130 мянган машин импортоор оруулж иргэдийг буруутгах яахав. Эдгээр машины наймаа ашиггүй болтол төр засаг татвар ногдуулах хууль зэрэг эдийн засгийн хориг тавих ёстой. Япон, Солонгосын хуучин машинаар хөл дүүжилж, хуучин машин сэлгэж унах хоббитой монголчууд 30 гаруй жил хотод түгжирч, хөдөөд осол их гарлаа.

  • З
    Зочин

    Өөрөө Ланд унаад бусдыг явган алх гээд Өөрөө дулаан тохилог машинд бусдыг автобусанд гээд арай дэндэж байна. Та өөрөө гараад автобусны будлаа хар даа. Өвлийн хүйтэнд даарч зуны бороонд норж халуунд нь халаад автобус хүлээгээд зогсох амар уу айн.

  • З
    Зочин

    Явган явмаар л бна гудамж бөөн тоос бохир шороо пуригаад алхах бас онцгүй л бна

  • А
    Ахмад

    Нийтийн унаа явган зам сайн бол явган явнаа.дандаа балай юм сэтгэдэг янзын ч нянбактер юм аа.

  • И
    Иргэн

    Хотын даргын хэлсэн үг үнэн шүү. Яаж юм хийж байгаа нэгнээ дэмжие гэхээс шүүмжлэхээ түрүүнд тавьдагах болих хэрэгтэй. Гарц гаргалгаа шийдэл бодож дэмжие. Хушуу нэмэхээр хуруу нэмцгээе

    • Z
      Zochin

      Ajilaa hiij chadahgui maliig zailuulj chaddag setgedeg ard tumenii tuluu ajilladag hun heregtei um l bol zuudag nohoi shig ard tumenruugee dairdagaa boli malaa oroi ugluu awtobusaa har irehgui yawahgui huitend hulduuj bna tiim bhad yaa geed bgaa gulug we chi

  • Z
    Zochin

    Орчноо сайжруулахгүй бол яаж явган таваргаж явахав дээ энэ утаа бохирдол ихтэй хотод тэгээд явган зам нь аюулгүй биш бас л эвгүй шдээ.

  • З
    Зочин

    Явган явах зам сайжруул, шалбааг дээр харайж, мөсөн дээр хальтарч, шороон дээр таваргахыг хэн хүсэх юм. Өөрөө ажилдаа явган явж бай

  • З
    Зочин

    Үнээ сайн буулга.үнэгүй зүйлд нугасгүй гэгч болно

  • З
    Зочин

    Тийм монголчууд хар амиа их бодно залхуу нь үнэн хотын дарга үнэнийг л хэлсэн

  • G
    Gantulga

    Duguitai ywdag zam ni vnen ewgvi huurhii saadtai gvilt chig harailgaal undur nam 2 n hoorond owgonool bn

  • З
    Зочин

    Нямбаатар лалараа өөрөө авгайтайгаа зулбасагануудаа чирээд явган яв лалар минь....пизда

  • З
    Зочин

    энэ хар өмхий утаанд чинь хүүхдээ тэврээд явган алхахуу? хуцна биз

  • И
    Иргн

    Явган явах нь адал явдал эрсдэл. Явж байтал гай тохиолдоноТанай МАН гэх мафи алхам,газар ч үлдээлгүй зарсан. Гонгинож гийнхахын оронд өөрөө автобусаар ажилдаа ирж оч Ингэвэл зовлонг мэднэ Бас бусдад дуурайх жишээ болно

  • З
    Зочин

    Одоо л зөв сэтгэж байна.Гадаадад алхалт, дугуй унах 2-г эрүүл мэнд гэж үзээд ерөнхийлөгё нь хүртэл дугуй унаад үүргэвч үүрээд бургер шиг үдийн хоолоо бариад нтр явж л байдаг. Манай дарга нар шиг зам хаалгаж машин унаж түгжрэл үүсгээд том гүзээ болж явахгүй. Хаанахын ч сайд дарга нар адилхан хүн болохоор эрүүл мэндээ бодоод алхдаг болохоор явган зам ямарч саад аюулгүй маш сайн хийгдсэн автозамаас хол цэвэр агаарт хийгдсэн бхйдаг. Бид тийм замтай бол алхаад хүрчих газруудад унаанд суух шаардлагагүй.гэхдээ гийтийн тээврээ ч сайжруулсаар бх нь зөв ажилтай ядарсан үедээ суух тохилог унаатай бол заавал машин гэхгүй тэхээр түгжрэл үүсэхгүй дугуй, а.бус, метро, хурдны галт тэргээр хаанаас ч ирж очоод бж болно. Нийтээрээ дарга ард иргэд бүгд ижил замаар явдаг болж байж манай улсын түгжрэл арилж зам сайхан стандартаар тавигдана. Одоо бол явган зам хамгийн аюултай өм цөм нурсан хагарсан хотгор гүдгэрсус тогтсон байхад алхах хүн ховор бүгдийг шинээр цутгаж хийвэл зүгээр байнаа тоосго плита худлаа

  • З
    Зочин

    Явган явах болох боломжгүй болтол бетон шон босгож хээл хахууль авагчидаа дурдсангүй яагаад хэдэн машин зардаг иргэдлүүгээ дайрч байдаг юм дээ СХД ийн даргон төв гэхэд л Нямбаатарын үед том бетон бослоо Одоо тэнд хүн явах ямар ч зай алга Яагаад өөрийгөө хэлж чадахгүй иргэдлүүгээ бурууг өгөөд байна Хаана явган явах аятайхан зай талбай ба

  • З
    Зочин

    Чи өөрөө эхлээд ажилдаа явган яв тэгвэл ард түмэн чамайг дуурайж магад

  • З
    Зочин

    Үнэн. Нэг л сүрхий хэлхсэн төмөр унасан жолооч нэртэй хүмүүс. Ханатал нь татвар шатахуунаа нэм. Автобусаа нэм маршрутаа нэмэх. Хар залуугаараа гүзээтэй явган явахаар хөл нь өвддөг ямарч соёлгүй хоорондоо хэрэлдсэн бкүдүүлэг жолооч нар. Автобусны зогсоолд хичнээн сайхан дулаан зогсоол байршуулсан харагдсан дотор нь орж завааруулж аргагүй эрхэнд хаасан гэх. Даанч бүдүүлэг шүлс нус цэрээ хаа дуртай газраа хаяна. Хотын соёл хэрэгтэй . Нийтийн тээвэрт цэвэрхэн зорчигчид ховор бохир хувцас өмссөн. Залуучууд хамгийн зөв харагддагч суудлаа настанд тавьж өгдөг нь тун ховор. Настангаа хүндлээд явбал. Дор бүрнээ ажлаа сайн хиймээр. Тэр Нямбаатартаа хэл гээд л жолооч нар хэлэх үгийг жолооч нараас бишгүй сонслоо. Иргэн албан тушаалтан бүрийн оролцоо чухал. Төрийн албаныхан зүгээр л цаг нөгцөөж суудаг хүмүүс маш их цомхотгол хийх олон сэтэртэй дарга нар ч хэрэггүй.

  • З
    Зочин

    Хэзээ ч манайхан эрүүл мэндээ бодож явган явахгүй ээ дугуй унахгүй ээ ямбий таавчигтаа л сууна бүх хүүхдээ тэврээд заавал урд талын суудал сууна хүүхдээ зориулалтын суудал ч авч өхгүй бүс ч зүүлгэхгүй хэнэггүй биш тэнэг хүмүүс

  • З
    Зочин

    Хүмүүсийн машингүй явах сатгэлгээг чи өөрчиллөө юү чадахгүй нь сайхан шүү машиндаа ганцаараа л явдаг аминч хувиа хичээсэн монголын жалга довны үзэл мах цусанд нь нэвт шингэсэнийг арилгана гэж сэрүүн зүүдлээд яахав дээ

  • З
    Зочин

    Урд айлтайгаа их наалдаад ёсөн шидийн өвчин оруулж ирдэгээ боль

  • З
    Зочин

    Эзэн нь хэрэггүй гээд хаясан ямбий машин оруулахаа боль.

  • М
    Мөнхөө

    Яг үнэндээ тийм.Бээжин хотын автобусны нэг буудалын зай манай 2 буудалын зайтай адилхан.бас дугуйн замтай.нэг буудал дээрээ олон чиглэлийн автобус зогсдоггүй гэхчлэн ашиглаж болохоор туршлага их байдаг.утаа арилаад ногоон байгууламж, хоггүй байвал явган алхах хүмүүс аандаа олшрох байлгүй дээ

  • З
    Зочин

    Замын хашлага гэж заваан юмаа явж үзээрэй хүүхэд хөгшид давж чадахгүй өндөр балай юм хийж баөхан мөнгө идсэн тэнэг

  • З
    Зочин

    Явган явах дургүйдээ биш эхлээд явган хүний зам дээр тависан машинуудаа цэгцэл 2-т золбин нохойнуудыг цэгцэл 3-өвлийн цагт халтиргаа үүсгэдэг зам талбайгаа цэвэрлэ 4-т зун болхоор борооны ус зайлуулах нүх сувагаа сайжируул бичвэл их юм байна явган явах боломжийг эхлээд хийчих бас нэг юм байнахүүхэд их алга болдог бүх газар камержуулчих тэгвэл алхах хүний тоо ихсэн

  • З
    Зочин

    Улаанбаатар хот хэдийн хот биш болсоон баахан бүдүүлэг хүмүүсийн бөөгнөрөл чанар гэж нооль заасан тэнгэр тулсан үнэтэй бётонон ширэнгэ зунд.нь нооль үнэртсэн өвөл нь хорт утаатай гаднын хог гэж хаясан ямбий 800 мянган таавчиг унасан хөдөөний хүмүүстэйжижиг гацаа

  • З
    Зочин

    Хархорин хот бусад дагуул хотууд үлгэр болсоон гэж хэлээч бэрх тосгоны пацаануудын улс хот удирдана гэж ч юу байдгийг үзлээ одоо болноо тосгон руугаа явах цаг чинь аль хэдийн болсоон

  • З
    Зочин

    Хэзээ ч мётронд суухгүй хүмүүст тийм юм барьж дундаас нь мөнгө идэх хэрэггүй

  • З
    Зочин

    Сургуулийн хүүхдүүдийг яг хаяг харьяаллаар нь авахуул зарим хүүхдүүдийг хаа холоос хүргэж байна уу гэж ажиглагддаг

  • Б
    Баяраа

    Ясанд нь морь унаад сурсан а/т-г яалтай ч билээ! Өөрөө гарал нь өөр юмуу?

  • З
    Зочин

    Yu yariad bga yum be,achaalaltai uilchilgeenii ajil yadarch tarchaad alhana gej yu bdag yum ,darga ta ooroo hotin baruun s zuun muu nohtsold baga nasni huuhdee daguulaad her alhah ve,

  • З
    Зочин

    Хаха үнэнийг өнөөдөр ажиглав уу явган явж сургахад эхлээд хот эзэнтэй золбин нохойноос салгах хэрэгтэй багадаа хагас сая нохойтой бхад хэнч явган явахгүй шдээ

  • З
    Зочин

    Эхлээд өөрийнхөө өөрсдийнхөө Сэтгэлгээ оюуныг өөрчил дөө

  • Э
    Ээгий

    Түгжирэл ердөөсөө л ажил гэр хоёр нь ойрхон амьдрах нөхцөлийн бүрдүүлэх асуудал.Ямар хэдэн зуун сая хүмүүс амьдардаг биш.Мөн зөвхөн УБ хотод амьдардаг айлуудаас машины хяналт тоог нь багасгах хэрэгтэй.Хамгийн эхэнд зам чөлөөтэй олон байвал түгжирэл хүндрэл үүсэхгүй.Өндөр өндөр гүүртэй сайн чанартай төлбөртэй хурдны зам барих нь чухал.Метро бол илүү зардал.Хүмүүс машинаа зараад метрогоор явна гэж байхгүй шүү дээ.Машин бол хүмүүсийн хэргэлээ хүүхдээ зөөнө замаараа хоол хүнсээ зөөхөөс авхуулаад.Гэр хорооллын айлууд ус түлээгээ зөөнө.Замаа хангалттай бариад өгчих хэрэгтэй.Уугн кореад намхан байшингуудын дээгүүр л гүүр хийгээд зам барьчихсан байсан.

  • З
    Зочин

    Мал минь монголчуудыг явган явуулах юм бол метро мэтээр үхсэн ацаа хийх юм бэ мал минь

  • И
    иргэн

    ӨВЧТӨЙ ХҮН, 40,50 МЯНГАТЫН БАЙРНААС 100 АЙЛД БАЙРЛАХ СҮХБААТАР ДҮРГИЙН ЭМНЭЛЭГТЯВГАН ОЧИХ МАШ ХҮНД .ӨВЧТЭЙ ХАЛУУНТАЙ ХҮН ЗАМДААУХААН НЬ БАЛАРТАЖ УНАХГААД. НАСТАЙ ДАРАЛТТАЙ,ЗҮРХ МУУТАЙ ХӨГШЧҮҮЛ ХҮСЭВЧ СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ МАЖИХГААД БАЙНА,ДАРГАА.ТЭР ЧИГЛЭЛД ШУУД АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ДЭН БАРИАД Ч ОЛДОХГҮЙ 30ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА ШҮҮ.ХҮҮЧНЫ СЭХЭЭТНҮҮД АМЬДАРДАГ УЧИР АЛБААР ТЭГЖ ШАХАЖ ХАВЧДАГ ЮМУУ? ЭНЭ КОММУНИСТУУД

  • N
    nyn

    olon mashin orj irehde bish olon jiliin awilgal heel hahuuliin buruu yagad gants ch uulzwar gerlen dohiogui ogtloltsolgui shuud newterdeg bailgaj hiihgui bgambe tord garsan hulgai ch nar tsuslahaa bolison tsagt tugjrel bhgu bolno

  • B
    bakter

    gishuud hotiin darga nar oorsdoo ehleed niitiin teewreeree ywah heregtei owliin har huitend neg 2 tsag awtobus huleged uz huuhde tewreed

  • З
    Зочин

    Хэ тийм ажилсаг юм бол өөрсдөө явган алхаад галт тэрэг автобусаар яв л даа худлаа л байхгүй юу хэнд тал засаж хэнийг залхуугаар нь доош доояол нь вэ

  • З
    Зочин

    Хуучин буруу рултэй машинуудыг оруулж ирэхийг хорь...

  • Z
    zochin

    huduunuus hotod irj suurishsan haltaisan haltar zolbin orkuudiin tarhind ni uhamsar es surtahuun suulgaj uguhgui bol tugjirel hezee ch arilahgui ee deerees ni unen baliar bohir zavaan pizdaanuud

  • Х
    Хүнгүй цуварсан автобус

    Битүүн шинийн 2 байна автобусаар явсан. М6 чиглэлд 3-5 зорчигч байсан.Машинтай боловч хотын төвийн хотхонд зогсоол олдохгүй тул автобус сонгосон.

  • З
    Зочин

    Тийм сэтгэлгээ суулгахын тулд хүүхэд байхаас нь хүмүүжүүлж төлөвшүүлэх хэрэгтэй

  • Ё
    Ёстой үнэн

    Энэ УБ гэх жижиг тосгонд алхачихын оронд 80мян машин явах зам дээр 800 мян ямбийтай тэг зогсолт хийгээд байга сүрэг лав малаасаа ч дор

  • З
    Зочин

    Tun unen heljee?!? Uher mongol oo gej…

    • З
      Зочин

      Үхэр үхэрээ гайхаад бнуу гүй ю...ккк