Замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, машиндаа гацсан жолоочийг эсэн мэнд гаргажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/09/osolttsaubncopy.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, 1 хүн автомашинаас гарж чадахгүй байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /42 настай, эмэгтэй/ “Toyota Camry” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагдсаны улмаас автомашинаас гарч чадахгүй байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.