Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж нөгөөдөр сүсэгтэн олондоо зориулан насны авшиг хайрлана

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/03/жавзандорж.jpg

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж гуравдугаар сарын 8-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр Батцагаан цогчэн дуганд сүсэгтэн олондоо зориулан “Насны авшиг” хайрлах гэж байна.

Насны авшиг нь амьдралын урт удаан буян хишигтэй байхыг бэлгэдэн, эрүүл саруул, өлзий хутгийг дээдлэхийн төлөө сахил санваар хүртэх авшиг юм.