О.Алтангэрэл: ЗГ “Энержи ресурс“ ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 2 сек
170
legacy:altangerel/aagii 1218.png

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

----------------

ЕТГ-ын дарга асан З.Энхболд өнгөрсөн хоёрдугаар сард Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлсэн байдаг. Тэрбээр 30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг “Энержи ресурс“-д үнэгүй өгчээ. Энэ бол жинхэнэ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гэдгийг тодотгосон байдаг.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өнөөдөр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах Засгийн газрын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар, "Энержи ресурс" ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү тогтоол гарах болсон хуулийн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх, Засгийн газрын хуралдаанаар орох процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн нь хууль бус учраас хуульд нийцүүлэх ёстой.

Энэ эрх нь гагцхүү УИХ-д байдаг учраас УИХ-аас тогтоол баталж Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор боллоо" гэв.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    шууд хурааж ав юун хэлэлцээр

  • О
    Оюуны

    Хуулиараа тогтоосон баймаар юм. Өөр ямар хэлэлцээр байх билээ

  • З
    Зочин

    Дээрэмчингүүд

  • З
    Зочин

    50 хувь төр эзэмшилдээ авах ёстой, өмнөх 30 жилийн ашгаас мөн адил 50 хувь нөхөж авах ёстой

  • З
    Зочин

    НҮҮРСЧДЭЭ БАРЬЖ ШАЛГААЧЭЭ АМАРБАЯСГАЛАНГ ШАЛГААЧЭЭЭ

  • И
    Иргэ

    Тэгээд олсон орлогын хувийг нөхөж авах юм уу

  • З
    Зочин

    Юун хувь тохирох вэ шууд хурааж аваач хулгайлсан юумнаасаа хувь авдаг ямар хууль байна

  • З
    Зочин

    Цогт хун тайжийн хүү Арслан тайж Төвүүдтэй гэрээ хийж гүнжээр шагнуулаад дараа нь толгойгоос өгсөн шүү хууль зүйн сайд минь болгоомжтой л гэрээ хийж үзээрэй толгойгүй болчихвол бид сайдгүй хэцүүднэ шүү дээ

  • З
    ЗОЧИН

    МОНГОЛ УЛСЫГ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ХОРЛОСОН ЭТГЭЭДҮҮД ХЭЗЭЭ Ч САЙНАА ҮЗЭХГҮЙ!!! ТЭДЭН ДЭЭР ДЭЭД ТЭНГЭРИЙН ШИЙТГЭЛ БУУХ БОЛНО!!! ХОРОН МУУ ХУЖАА ТА НАР АЙМШИГТ СҮЙРЭЛД ӨРТӨХ БОЛНО!!! ИРЖ БУЙ УУР ХИЛЭНГЭЭС ТА НАР ЗУГТААЖ ЧАДАХ УУ??? ТА НАРААС ЮУ Ч ҮЛДЭХГҮЙ ГЭЖ ТҮМЭН ЦЭРГИЙН ЖАНЖИН ЧИНГИС ХААН АЙЛДАЖ БАЙНА!!! МОНГОЛЧУУДЫГ АМЬДААР НЬ БУЛШИЛСАН ХОРОН МУУ ДОРОМЖЛОГЧ АЛУУРЧИН УЛААН ШОРГООЛЖНУУДАА!!! ХУЖАА ГЭДЭГ ЧИНЬ МЭДЭГДЭЭД БАЙНА!!! МОНГОЛЫГ УСТГАНА ГЭВЭЛ ЁСТОЙ ӨӨРСДӨӨ ДЭЛХИЙН ГАДАРГУУ ДЭЭРХ ЯЛГАДАС БОЛНО ШҮҮ!!! ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ!!! БУЗРУУДАА!!! ХУДАЛ ХУУРМАГААР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ, ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБА РУУ ҮЙ ОЛНООРОО ШУРГАЛЖ, МОНГОЛЫН ИХЭНХ ХАМГИЙН ЧУХАЛ САЛБАР РУУ ОРЖ НУУЦЫН ГЭРЭЭГЭЭР БҮХНИЙГ НУУЖ МОНГОЛЧУУДААС ХАРАМЛАЖ ХУЖААД ӨГДӨГ ХУЖААНУУДАА!!! АМАН ДЭЭРЭЭ ЖИГТЭЙХЭН МУНДАГ АВРАГЧ БОЛЖ ГАРЧ ИРЭЭД!!! АЖИЛ ДЭЭРЭЭ ТЭС ӨӨР ЮМ ХИЙГЭЭД БАЙГАА ОЮУНЭРДЭНИЙГ ЭХЛЭЭД ШАЛГА!!! АЛТАНГЭРЭЛЭЭ!!! ЭД НАР МОНГОЛЧУУДЫ

  • Б
    Баяраа

    Алтангэрэл сайд ёстой мундаг ажиллаж байгаа сайд баяр хүргэе.

  • И
    Иргэн

    Маш зөв хамтарсан засгийн газарт баяр хүргэе.алтангэрэл сайдад амжилт

  • З
    Зочин

    Зөв сайн хуулиин сайд байна иимл хүмүүс монголд хэрэгтэй

  • З
    Зочин

    Маш зөв шүү!!! Өвөг дээдсүүд ард түмэн бидэнд өвлүүлсэн баялаг буян мөн билээ.

  • И
    Иргэн

    Зөв зөв

  • З
    Зочин

    Хогын муу луйварчдыг ямар ч хувь үлдээлгүй бүгдийг нь улсад ав тэгээд шоронд хий өмхийнүүдийг

  • З
    Зочин

    З. Энхболд гэж хүн хувийн өмчтэй хүнтэй хорслоор тэмцэх юмаа З.Энхболд гэж хүн өөрөө төрийн өмчийг үнэгүйдүүлж өөртөө болон ойр дотны хүмүүсдээ авсан нь үнэн шүү. Н. Оджаргал гэж хүн харин уул уурхай лиценз авч олборлолт явуулж татвараа төлж яваа байх . З. Энхболд Улсад ямар хэмжээний татвар төлсөн юм бол ер нь Өмч хувьчлалыг нэг эргэж хараад болохгүй юм байхгүй л байх шүү. З. Энхболд УИХ дарга байхдаа өршөөлийн хууль гаргаж Төрийн өмчийн нуугдмал хөрөнгө болоод хахуулийн мөнгөөр авсан эд хөрөнгийг өршөөлийн хууль гаргаж байсан хожим АТГ дарга байсан хүн 35-н их наядын хөрөнгийг хууль завшсан гэж ярьж байсан түүх бий шүү. Энэ хуулийг одоо энэ УИХ хүчингүй болгож ил болгож Улсад тэр их хөрөнгийг хураан авч Улсыг хохиролгүй болгох нь энэ УИХ шийдвэрээ гаргах хэрэгтэй. З. Энхболд маш их асуудалтай хүн байх шүү

  • З
    Зочин

    Хувийн хэвшилд хууль бусаар эзэмшүүлсэн бол луйвар залиалдн гэсэн үг. Эздийг нь шийтгэж, торгууль ял өгөөд ордыг нь хураах ёстой ш дээ.