Гавж Д.Нямсамбуу: Долоонд золгоно. Хаашдаа “амаргүй” байгаа амьдралыг илүү яаж адармаатай болгох вэ гэдэг юм уу хаашаа юм

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/07/08/gavzh.jpg

Шинийн долоонд буюу өнөөдөр ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэдэг байна. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ талаар Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу өөрийн твиттер хуудаснаа "Шинийн 2-нд золгодоггүй гээд л байсан одоо бас долоон нэмээд. Хаашдаа 'амаргүй' байгаа амьдралыг илүү яаж адармаатай болгох вэ гэдэг юм уу хаашаа юм. Бас эрэгтэй хүүхдийн даахийг намраас хойш авдаг гээд л зохиогоод байсан.Эсвэл уйддаг юм уу. Долоонд золгоно оо" гэж жиргэжээ.

Шинийн 2нд золгодоггүй гээд л байсан одоо бас долоон нэмээд. Хаашдаа 'амаргүй' байгаа амьдралыг илүү яаж адармаатай болгох вэ гэдэг юм уу хаашаа юм. Бас эрэгтэй хүүхдийн даахийг намраас хойш авдаг гээд л зохиогоод байсан.Эсвэл уйддаг юм уу.
Долоонд золгоно оо.

— Нямсамбуу (@NyamsambuuD) March 6, 2025