Л.Халтар Хархорум хотын захирагч боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн дэд сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сард Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг баталснаар УИХ-аас холбогдох хууль, тогтоолуудыг баталсан. Ингэснээр тус хотыг сэргээн байгуулах эрх зүйн боломж бүрдсэн байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаас Хархорум хотын захирагч ийнхүү томилогджээ.
Түүний боловсрол
-1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн
-1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер
-1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер
-1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
Ажлын туршлага
-1983-1985 онд УБТЗ Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн ажилтан /ачигч/
-1990-1992 онд УБТЗ ХНН-ийн техникумд инженер багш
-1992-1993 онд УБТЗ ХНН-ийн /АБТЭМА / Ачиж буулгах ангийн орлогч дарга
-1993-2006 онд УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал
-2006-2015 онд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
-2015-2017 онд УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
-2017-2018 онд УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга
-2018-2020 онд Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан
-2021 онд Зам, тээврийн хөгжлийн сайд



