ХУУЛЬ: 1XBET-ын “AGENT”-уудыг 10-100 саяар торгож, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлана

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 26 сек
70
legacy:_shariljjj/1/11/tsakhimzalilan.jpg

Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх хүрээнд Зөвшөөрөл, Эрүү, Зөрчил, Банкны тухай хуулиудад өөрчлөлт оруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болжээ. Ингэснээр дээрх дөрвөн хуульд дараах өөрчлөлтүүд орно.

Зөвшөөрлийн тухай хуульд

Цахим мөрийтэй тоглоом болох Poker, Slot, Casino зэргийг бүрэн хориглох

Sport bet буюу “Спортын бооцоот таавар”-ыг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг тусгажээ.

Эрүүгийн хуульд

Бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд 5-100 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх

“AGENT” буюу цахим мөрийтэй тоглоомд зуучлагчдыг 10-100 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх

Хориглосон цахим мөрийтэй тоглоомуудыг VPN бусад мэдээлэл технологи, программ хангамж ашиглан зохион байгуулсан бол 3-5 жил хорих

Тусгай зөвшөөрөлгүйгээр Sport bet үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх

Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих зэрэг зохицуулалтуудыг тусгалаа.

Зөрчлийн тухай хууль

Мөрийтэй тоглоомыг удаа дараа, эсхүл интернэт протоколын хаягийг өөрчилж тоглосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгалаа.

Банкны тухай хууль

Мөрийтэй тоглоомын “AGENT”, зохион байгуулагчид хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгалаа.

Хууль хэрэгжиж эхэлснээр

APPLE STORE, PLAY STORE, META компаниудад Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу цахим мөрийтэй тоглоомын платформуудыг татаж авахыг хориглох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хожиж байхдаа марсайтал инээгээд тоглож байснаа, хожигдохоороо ууралдаг, хаадаг, хориглодог ямар хүний зан бэ??? Ер нь их мөнгөөр хэн, ямар хүн тоглодог бол?

  • З
    Зочин

    Энэ бол инээдтэй л шийдвэр дээ!!! Хулгай хийсэн мөнгөөрөө тоглож алдаад тэрэндээ өшөрхөөд л байх шиг байна. Архи уугаад эрүүл мэндээ, гэр орноо үгүй хийж байгаа явдал зөндөө байна. Тэгээд архи зарсан дэлгүүр, бар, рестораныг хаа, архины үйлдвэрийг хаа, архи уусан хүнийг торго гэвэл ямар тайлбар тавих бол! Хэн ч буу тулгаж байгаад чи заавал тогло гээгүй л байлтай, дурандаа тэр их мөнгөөр тоглоод, тоглож чадахгүй алдчихаад яагаад бусдад буруу чихээд байна аа? Энэ тоглоом бооцоо надад хамаагүй л дээ, гэхдээ ямар ч логик уялдаагүй хууль гарах гээд байгаад л гайхаж байна. Улмаар өөр өөр балай хуулиуд ар араас нь гарна даа

  • Б
    Батаа

    Хбэтээс хэдэн 10н саяар нь хэдэн арван удаа хожоол явж байна. Буянтай сайхан сайт шүү

  • З
    Зочин

    Ойлгосонгүй. Спортын бооцоот тоглоомыг зөвшөөрнө гэсэн үү? Манай нөхөр сагс үзээд л бооцоо тавиад амьдралаа алдаж байна. Энийг нь тэгээд зөвшөөрөөд байгаа юмуу?

    • З
      Зочин

      Sport bootsoo mungu oloh 1l bolomj bgaa hulbumug 2bag tentseh gesen songolt 100 1000x hiih bolomjtoi 2uduriin dotor 2say 200say heden terbum oloh bolomjtoi

    • S
      Sdsd

      Tiim l ym shig bn. Haha

  • А
    Анар

    Маш зөв