Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улаанбурхан өвчний халдвар авсан хүүхдүүдийн нэг нь уушгины хатгаа, суулгалтаар хүндэрч эрчим эмчилгээний тасагт шилжжээ
ХоосонUBn teamУнших: 1 мин
00

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан найман тохиолдол байна. Эдгээр найман тохиолдлыг насны ангиллаар нь авч үзвэл 5 сартайгаас 38 насны хүмүүс байна. Нийт батлагдсан тохиолдлын 3 нь вакцин хийлгэх насанд хүрээгүй буюу 9 сар хүрээгүй хүүхдүүд байна.
Мөн вакцинд хамрагдаагүй 5-14 насны 3 хүүхэд, нэг том хүн байна. Тэгвэл эдгээр хүүхдүүдээс нэг нь уушгины хатгаа, суулгалтаар хүндэрч эрчим эмчилгээний тасагт шилжжээ. Одоогоор биеийн байдал нь сайжирсан байна.




