Товчоод хүний оролцоогүй төлбөр хурааж эхэллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2025/03/ь.jpg

Авто зам ашигласны төлбөр авах цэг \ТАЦ\ буюу бидний нэрлэж заншснаар товчоодыг цахимжуулах ажил шинэ шатанд гарч Монгол Улсад анх удаа хүний оролцоогүй ТАЦ ажиллаж эхэлжээ. Тодруулбал хуучнаар 22-ын товчоо буюу баруун турууны төлбөр авах цэг хүний оролцоогүй болж, зориулалтын карказ байгууламж дээр суурилуулсан камер, RF reader-ийн тусламжтайгаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчид нэхэмжлэх хүргүүлж эхлээд байна. Зам тээврийн хөгжлийн төв уг байгууламжийг 2024 онд барьж байгуулан, шаардлагатай туршилт тохируулгыг хийсний эцэст өнгөрөгч 2 сард албан ёсоор ашиглалтанд оруулсан байна. Сар шиний амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 189 мянган тээврийн хэрэгсэл гарснаас баруун турууны ТАЦ-ээр 57 мянга нь нэвтэрчээ.

Цаашид товчоод тойрсон түгжрэл арилахын зэрэгцээ, жолооч тээвэрчид саадгүй зорчих таатай нөхцлийг бүрдүүлсэн энэхүү шийдэл нь шинээр баригдах ТАЦ-үүдэд өргөн ашиглагдах юм байна.

Харин цахим ТАЦ-ээр саадгүй нэвтэрсэн жолооч нарт E-Mongolia аппликешнээр нэхэмжлэх хүргэгдэх ба E-zam.mn сайтаар төлбөрөө төлөх боломжтой. Мөн бусад сувгуудаар нэмэлт шимтгэлтэйгээр төлбөр төлөх нь нээлттэй ба E-баримт аппликешны хялбар бүртгэл хэсэгт тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр улирал бүр олгогддог НӨАТ-ын буцаан олголтоос авто зам ашигласны төлбөрийг суутгах зэрэг өргөн боломж байгааг зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ах

    Бүх татвар нэмэгдсэн одоо ясыг чинь мөлжинөө тун удахгүй

  • А
    Ах

    Мөнгө идэх аргын яасан хурдан хийж байнаа.Бүтээн байгуулалт ажлын байр болохоор Түй май чи шүүдээ

  • Z
    Z

    RF reader чинь баахан мөнгө зарцуулж байгаад сураггүй болсон ш дээ. Төсвийн мөнгө уйлдаггүй МАН минь

  • Г
    Гоо

    хөөш луйварчидаа энэ дээрмээ зогсоо. Зам ашигласны төлбөрөө 500 дахин нэмэгдүүлсэн биз дээ. Тэгээд дээр нь ийм хураамж авнагэдэг чинь улаандаа гарсан дээрэм, цагаандаа гарсан луйвар. Үүнийгээ зогсоохыг шардаж байна

  • З
    Зочин

    За яамай даа. Хэдэн төгрөг олсныг бичээд хаана зарцуулдгийг тодорхой болгомоор