Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээнд М.Цэндбазар, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ
00

Турк улсын Анталия хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болоход 24 орны 451 тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлага дор 16 жүдоч өрсөлдөхөд хоёр тамирчин хүрэл медаль хүртэж, дөрвөн тамирчин шагналт байрт шалгарав. Тэмцээний охидын 57 кг-ын жинд М.Цэндбазар, хөвгүүдийн 73 кг-д Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ.


.webp)
