АУ-ны доктор Г.Ууганцэцэг: Угаартаж нас барсан иргэдийн ар гэрт 1 тэрбумын нөхөн олговор олгохыг шаардаж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 4 сек
30
legacy:2025/03/утаа.jpg

2018 оноос хойш Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-2018 оноос хойш 17.300 иргэн шахмал түлшинд угаартаж эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс дараах шаардлагуудыг Засгийн газарт хүргүүлж байна.

Агаарын чанарын стандартыг батлуулах

Түүнчлэн угаарын хийн архаг хордлогыг эмчлэх үндэсний стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор боловсруулж долоодугаар сарын 1-ний дотор батлах.

Угаарын хийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрээс уучлалт гуйж нас барсан иргэний ар гэр тус бүрт 1 тэрбумын нөхөн олговор олгохыг шаардаж байна.

Гадны улс орнууд хүний амь насыг томьёогоор үнэлдэг юм байна. Жишээлбэл, АНУ гэхэд хүний амь насыг дунджаар 7-10 сая ам.доллараар үнэлдэг. Энэ үнэлгээг АНУ-ын тээврийн удирдлагын газраас нь гаргадаг. Тухайн жилийн мөнгөний ханш, инфляц нөхцөл байдал, ам бүл зэргийг нь судалж маш нарийн гаргадаг. Австралид гэхэд 4.5 сая ам.доллараар үнэлдэг. Гэтэл Монгол Улсын шүүхийн кейсид хамгийн ихдээ 100 сая төгрөгөөр үнэлж байсан туршлага байна. Автомашины ослоор хүн нас барахад машиныг нь өндрөөр үнэлээд хүний амь насыг багаар үнэлэх тохиолдол ч байна. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардах эрхтэй.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зөв

    зарим Муу хүмүүс багач гэсэн мөнгө хүртэхиин тулд хүмүүсиг угаартуулбал яаан ! ! мөнгө өгч болохгүи.

  • З
    Зочин

    Гишүүн болох гээд улсаа алах юмаа...

  • З
    Зочин

    Энэ хүүхэн нэр дэвших нь ээ. Сонгууль дөхөөд ирхээр боловсон хүчингүй гудамжны намуудад ийм хүмүүс хэрэг болдог юм. Хүмүүс угаартаж нас барах шалтгааныг Тавантолгой түлшийхэн бий болгосон. 1тэрбум нь ч юу юм вэ? тодорхой хэмжээний мөнгө өгөх нь зөв. Гэхдээ татвар төлөгчийн мөнгөнөөс нөхөн олговор өгөхгүй, Тавантолгой түлшийхэн өгөх ёстой.