Дорнод аймагт айлын саравчнаас гал гарсан бол Архангайд ой, хээрийн түймрийн улмаас 160 га талбай шатжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:tuimer/түй.png

Хаврын улиралд хуурайшилт ихсэх болон иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэх эрсдэлтэй байдаг. Өчигдөр /2025.03.09/ ой, хээрийн түймэртэй холбоотой 2 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал,

Дорнод аймагт “Цагаан овоо суманд хээрийн түймэр гарсан” гэх мэдээллийн дагуу шалгахад, иргэн О-ын малын саравчнаас гал гарч хээрийн түймэр гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бол Архангай аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарч 160 га талбай шатсан гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 90 гаруй хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдлээс буюу дутуу унтраасан шүдэнз, түүдэг, үнс нурмаас болдог байна. Иймд гал түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Газар нутгаа булаацалдаж нэгнийхээ хаваржааг шатаасан гээ биз дээ. Эзнийг нь ил тод зарал.