Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн эцгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:TSEG/SHINE ZURAG 2025/tsagd.png

Эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд ханджээ. Тодруулбал хохирогч эмэгтэйг 2023 оны зургаадугаар сард нөхөр нь мөрийтэй тоглоом тоглож байгаад хоёр нялх хүүхэдтэй нь хаяж явсан аж. Гэтэл сэтгэл санааны хямралтай байх үед нь төрсөн эцэг нь "Сэтгэл санааг нь өргөнө" гэж пиво өгч согтоогоод, зочид буудалд авч орж хүчиндсэний улмаас амиа хорлохыг удаа дараа завдаж, эцсийн дүнд Хүний эрхийн хороонд өргөдөл гаргаж, мэдээллийг ил болгож өгөхийг хүсжээ.

Тэрбээр өргөдөлдөө "Миний бие төрсөн эцэг болох Ш.Мөнхбатад 2023 оны долоодугаар сараас хойш бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийсэн.

Энэ явдлаас хойш төрсөн эцэг маань "Чи юу ч олж долоохгүй, надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүн хүртэл танил байна" гэх зэргээр намайг доромжилсон" гэжээ.

Дээр дурдсанчлан хохирогч эмэгтэйн нөхөр нь мөрийтэй тоглоомын улмаас гэр бүлээ орхин явжээ. Хохирогч эмэгтэйн төрсөн эцэг нь машины ченж байсан бөгөөд охиноо 17 настай байхад нь анх уулзаж байсан аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "2024 оны арваннэгдүгээр сард хохирогчийн гомдлыг хүлээж авсан. Хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа" гэх мэдээллийг өглөө.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэт их мөнгө шүтсэн нийгэмд ийм хүн дүрст малнууд болж хувирдаг аж.

  • З
    Зочин

    hovdiin zereg sumiin gajig amitan baigaa ym

  • З
    Зочин

    Монголын нийгэм ёс суртахуун шаланд уналаа,засаг нь өдөр бүр гэмт хэргээр хооллоод байхаар ийм болдог юм байна даа

  • З
    Зочин

    Adguusnaas dor

  • З
    Зочин

    шоронд оруулж хошногодуул новшийн адгууснаас дор амьтан бна наад новш чинь

  • З
    Зочин

    болвыг тасдаж нохойд шидэж өг

  • З
    Зочин

    Adguus mngluud