Чех улсад ажиллаж байгаа монгол иргэд эх орондоо тэтгэврээ тогтоолгох боломжтой

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Enh-Amgalan said/и өа.jpg

Чех улсад ажиллаж байгаа монгол иргэд эх орондоо тэтгэврээ тогтоолгох боломжтой талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэв. Тэрбээр "Чех Улсад манай улсын иргэд олноор аж төрж, ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд албан ёсны тоогоор 14 мянга гаруй монгол иргэн бий. Манай улстай нийгмийн хамгааллын гэрээ хэлэлцээр хийгдсэн цөөн орны нэг нь Чех улс. Тиймээс тус улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэд энд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж тэтгэвэрт тогтоолгох боломжтой" гэжээ.