Р.Эрдэнэбүрэн түгжрэл бууруулах ажлуудын зөвлөх үйлчилгээнд 50 тэрбум төгрөгийн ТЕНДЕР зарлав

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 6 сек
170
legacy:erdeneburen gishuun/297506fc-6aa5-49fc-a23e-09997c4fa938.jpg

Энэ удаагийн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн нийслэлийн төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах буюу “20 минутын хот” үндэсний хорооны даргаар ажиллаж буй билээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай гар нийлэн ажиллах үүрэг хүлээсэн.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн нэрлэгдээд буй ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Туулын хурдны зам, Төр, захиргааны нэгдсэн байрыг барих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тэгвэл нэр бүхий долоон бүтээн байгуулалтын төслийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээг 50 тэрбум төгрөгөөр хийлгэхээр “20 минутын хот” үндэсний хорооноос тендер зарлажээ. Энэ санхүүжилт улсын төсвөөс гарах аж.

legacy:TENDER1.JPG

Бүтээн байгуулалтын төслүүдээс танилцуулбал:

-“Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр

-Хөшигийн хөндийн туннелийн төсөл

-Шинэ тойрог зам төсөл

-Туулын хурдны авто зам төсөл

-Төр, захиргааны нэгдсэн байрыг барих

-UBRT буюу тусгай замын нийтийн тээврийг нэвтрүүлэх

-“20/90” уулзваруудын төлөвлөлтийг 10 байршилд хэрэгжүүлэх төсөл тус тус багтаж байна.

legacy:TE2.JPG

Энэ мэтчилэн зөвлөх үйлчилгээ нэрээр тэрбум, тэрбумаар нь төсвийн мөнгийг урсгах нь цөөнгүй. Жишээлбэл, метроны бүтээн байгуулалтын зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байдаг. Тэгвэл зөвлөх үйлчилгээ гэдэг нь зөвлөх хуулийн этгээд, хувь хүн, нийлүүлэгч, гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, судалгаа, шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, бусдын ажилд хяналт тавих зэрэг үйлчилгээг хэлэх аж.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    аймгийн төвүүдээ хөгжүүлэж хотруу нүүх нүүдлээ зогсоохгуй бол түгжрэл хэүээч буурахгуй. Шинээр олон зам барисанч шинээр хүмүүс нүүж ирсээр байх болно

  • З
    Зочин

    Энэ ч хэтэрхий улаан цайм, цайчихсан юм биш үү. Эрх баригч нар хувийн сонирхол дэндүү хэтэрч намууд зохицоод хуваадаг болоо шив, гэдэс нь хагарах вий дээ.

  • З
    Зочин

    ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭРЭЭР ИДДЭГ АСУУДЛЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.ХЭН НЭГ НЬ ШАЛГАХ Л БОЛНО.АРАЙ ДЭНДЭЖ БН

  • З
    Зочин

    Ямар зөвлөгөө тийм үнэтэй байдаг юм Бодлого тодорхойлж түгжрэл бууруулах албан тушаал биздээ Бусдын зөвлөгөөгүйгээр хийж чаддаггүй юм бол ажилаа өг Чаддаг нь хийг

  • З
    Зочин

    Нарантуул ,барс,өгөөмөр,Хархорин гэсэн зам дагасан зах нэртэй заваан газруудыг хотоос зайлуулахад л түгжрэл нэлээд хувиар буурна,яаралтай олон түвшний гүүрэн замууд бариад шийдчих юман дээр Худлаа зөвлөх үйлчилгээ энэ тэр гэж мөнгө хувааж идээд,эцэст нь дугаарын хязгаарлалт гэсэн лаларын юмнаас өөр шийдэлгүй л пиздануудштээ....

  • З
    Зочин

    Энэ нам дагасан өлөн бөгс цүнхчин даргадааа пялдага гөлөг иргэдэд нэгл том дугарч ядсан их зантай лалрууд авилга хулгаа луйвраарл хагартлаа баяжих юм ямар ч олигтой ял өгдөггүйн гай шдэээ иимэрхүүү бузруудад

  • O
    Oogii

    Chi chadahguildee erguu ats

  • И
    И

    БААХАН МӨРӨӨДЛИЙН ЦААСАНД 50 ТЭРБУМИЙГ ЗАРЦУУЛАХ НЬ. ХЭЗЭЭ Ч ХЭРЭГЖИХИЙН ???

  • З
    Зочин

    Түгжрэл бол зам, замын байгууламжийн буруу зохион байгуулалтаас үүсч байгаа үзэгдэл. Энд нэг их гайхаад мөнгө бодоод байх юм байхгүй, хурдны замаа барь, нэгдсэн зогсоолууд байгуулж юун 50 тэрбум төгрөг вэ ?

  • З
    Зочин

    Золбин шаар

  • З
    Зочин

    Ха ха овоо л жүжигчин новш юм дөө. Иймэрхүү өлөн хулгайч хулгайчаараа л дуусна гэж

  • З
    Зочин

    энэ нөхөр чинь дундговьд очиж амьдарч бгаад джндговиос дэвшсэн угаасаа эртнээс бэдсэн мөнгө идэх нүхээ эртнээс ухсийн бна өлөн царайлчахд

  • З
    Зочин

    Энэ хумсаа нуусан намдагасан хулгаач өлөнгүүд бүүр солиорч дууслааа төвсвиин хөрөнгииг самарч байнадааа

  • З
    Зочин

    Энэ хүн ер нь энэ улсад юу хийж чадах хүн юм бол түгжрэлийн сайд гээч нэрийг голоод сольсон өөр юу хийлээ барьцгүй хүн бнаа

  • З
    Зочин

    haha bi unegui zovlogoo ogoe.... zamaa orgosgo... metro bari... bus sain yvuul

  • З
    Зочин

    Замын түгжрэлээ шийдээч ээ, ажлаа авчаад зөндөө л удлаа хийсэн ажил нь ч харагдахгүй юм, хэдий хүртэл ард иргэдийг залхаасаар байх вэ

  • У
    Улаанбаатар

    Гэр хороололд хотхон барихын оронд төр захиргааны ордон барих тендер зарлаж байгаа улс төрчид нэг их удахгүй дээ...ирээдүйгүй