Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдалтай байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/04/baatarkhaaakh.jpg

ЦХХХ-ны сайд Ц.Баатархүү салбарт дутагдаж буй хүний нөөцийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдалтай байна. Бид ойрын 4 жилд 20,000 хүнийг бэлтгэх зорилт тавьсан. 20,000 мэргэжилтнийг бэлдэхийн тулд бүхий л хувийн хэвшил, төрийн байгууллага, их дээд сургууль, сургалтын төвүүдтэй хамтран ажиллана. Монгол Улсын бүхий л сургуулийн сургалтын хөтөлбөрт хиймэл оюун ухааны хичээлийг шууд хэрэглэх боломжийг MIT сургууль олгож байгаа" гэлээ.