“Приус-20” маркийн автомашинууд мөргөлдсөний улмаас шатаж, дөрвөн хүн нас баржээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:obeg/машин шатах.png

Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-13-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд “Булган аймгийн Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах "Хаан бууз"-аас Өвөрхангай аймаг чиглэлд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд "Тоёота приус-20" маркийн тээврийн хэрэгсэл Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан "Тоёота приус-20" маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлджээ.

Зам тээврийн ослын улмаас улмаас нэг жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна.

Иймд жолооч та орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо:

-Хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,

-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,

-Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах,

-Орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хот хоорондын хууль бус тээврээ зогсоох ажил хийгээч Замын цагдаа

  • З
    Зочин

    Замаа 2 урсгалтай 6 эгнээ болгооч.ээ.Зам нь багадаад чихэлдээд мөргөлдөөд дууслаа.

  • З
    Зочин

    Uhernuud