Цахилгаан тасарсны улмаас нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:niigmiin daatgal/ndaat.png

Нийгмийн даатгалын сервер гацсан тухай мэдээлэл гараад буй. Тэгвэл НДЕГ-аас "Өчигдөр /2025.03.13/ Чингэлтэй дүүргийн хэмжээнд цахилгааны гэмтлээс үүдэлтэй тог тасарч, нийгмийн даатгалын серверт гэмтэл гарсан. Иймд системийн хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байна.

Систем хэвийн болж, нийгмийн даатгалын үйлчилгээг авах боломжтой болмогц мэдэгдэх болно" гэж мэдэгдлээ.