Дундговь аймагт энэ сарын 28-ныг дуустал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:munkhchuluun/278782950_366348928774579_5886639378275395041_n.jpg

Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдаж, улмаар ХӨСҮТ-ийн тандалтын баг очиж ажиллахаар болсон.

Тэгвэл тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны захирамжаар өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-28-ныг дуустал бүх төрлийн боловсролын байгууллага буюу политехник коллеж, сургууль, цэцэрлэг, өндөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг хязгаарлаж, цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ.

Мөн холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг албаныханд даалгасан байна.