ҮЙЛ ЯВДАЛ: П.Батчулуун эмчийн өмгөөлөгч болон УТНЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багаас мэдээлэл хийнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 2 сек
20
legacy:2025/06/d1.png
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

09:00 цагт: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.

09:00 цагт: Монголын гео мэдээллийн холбоо, Висконсин-Мадисон их сургуулийн Байгаль орчны хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лаборатори-тэй хамтран цахим семинар зохион байгуулна.

10:00 цагт: О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар УНТЭ-д мэдээлнэ.

10:30 цагт: УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал сэдэвт хурлыг Хууль зүйн хүрээлэнд хийнэ.

11:00 цагт: “Нээлттэй шүүх” арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

15:00 цагт: Түлш,эрчим хүч хэлэлцүүлэг, санал асуулга МҮХАҮТ-д болно.

-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

-Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.

Хилийн чанадад:

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эмч нар минь хүний амь авраад хэрэггүй зүгээр суу болж өгвөл Үнэрээ шиг хүний сайн сайханы төлөө юу ч хийхгүй нийгмийг хар хороор буд, хэл амаар доромжил, хийж бүтээж хүний амь аварсан хүмүүсийг харлуул гүтгэ, тийм хүмүүст хариуцлага байхгүй, шоронд орсон ч ерөнхийлөгч нь өршөөнө эмчийг бол өршөөхгүй. Монголын өнөөгийн нийгэм, хууль, шүүх нт ийм царайтай гэдгийг сана.

  • И
    Иргэн

    УНТЭ гэж бичээрэй. Боловсролгүй, харанхуй бүдүүлэг, сэтгүүлч гэх нэр зүүсэн Н.Өнөрцэцэг гэх хүн гарт баригдаж нүдэнд харагдах хийж бүтээсэн зүйлтэй эмчийн нэр төр, эрүүл мэнд, амьдралаар тоглоод, цаашлаад эрүүл мэндийн салбар, улс орныг тэр чигээр нь бужигнуулаад хаях юмаа. Өнөрцэцэгийг тэр шоронд нь буцааж хийгээч. Цоодолын Хуланг сулла.