О.Цогтгэрэл: ОУ-ын байгууллагууд нь манай төрийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмж муутай байна гэж дүгнэж байхад ЗГ эсрэгээр нь дүгнэчихсэн байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Tsogtgerel gishuun/311050468_1586552871816104_6409112302034068440_n.jpg

Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод өчигдөр хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "ОУ-ын байгууллагууд нь манай төрийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмж муутай байна гэж дүгнэж байхад эсрэгээрээ ЗГ нь өөрсдийгөө хүний эрхийн мэдрэмж хамгийн сайн ажилласан гээд дүгнэчихсэн байна. Өчигдөр л гэхэд Ноорог.мн сайтын байр руу хойшлуулшгүй ажиллагаа явуулчихсан байх жишээтэй" гэв.

Түүний асуултад Шадар сайд Т.Доржханд "Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар Хуульзүйн сайдаас мэдээлэл авсан. Мэдээллийн зөрүү байх шиг байна лээ. Энэ жилээс эхлээд Засгийн газар хөндлөнгийн үнэлгээнүүдийг ажлын үр дүнгээ сайжруулах чиглэлд авч ажиллана" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гадаадынхан манайхныг юу гэж хэлэх нь монголд ямар хамаатай юм.ёстой түй май.за.Тийм л гадны үг хэл санаа бодлоор монголыг хөтлөх гээд байгаа бол өөрсдөө тэндээ очиж амьдар за. Монголын асуудлыг шүүх эрх тэдэнд байхгүй шүү.Тэдний асуудлыг бид хийдэггүй биздээ.биднээр шийдүүлэх ч үгүй.

    • Х
      ХАРИУЛТ

      Мал аа биднийг гаднаас дүгнэх нь маш сайн ач холбогдолтой байдаг юм.Бид дотроо муу муухайтай гаа мэдэхгүйгээр эвлэрчихсэн байдаг . Түүнийгээ мэдэхгүй бусдыг шүүмжилдэг өвчин тусчихдаг юм. Чамайг л муу муухай яваг гэж хэлдэггүй .Алдаа дутагдлаа засч хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн алхаасай гэсэндээ хэлдэг . Сайн санаатай хүн дутагдлыг чинь нүүрэн дээр чинь хэлдэг , муу санаатай бол чиний хажуугаар инээж гараад цаашаа муулдаг хүнийг хэлдэг юм . Малаа мэдлэг боловсрол оо дээшлүүл .....