БАЙНГЫН ХОРОО: Ноорог.мн сайттай холбоотой үүсээд буй асуудлаар ХЗДХ-ийн сайд гишүүдэд мэдээлэл өгнө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 12 сек
40
legacy:altangerel/бмөб.jpg

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Үүнд:

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

Хууль зүйн байнгын хороо

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсох

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цагдаагийнхан хийх ёстой ажлаа хуулийн хүрээнд хийлээ. Мэдээллийн дагуу шалгах ёстой энэ хэдэн нөхдөөс мэдүүлэг авлаа. Барьж хорьсонгүй, тоног төхөөрөмжийг нь шалгах ёстой учраас авч үлдлээ. Шалгалтын явцад буруутан этгээдүүд илэрлээ, хань хамсаатан нь хамтрагч нь ил гарч ирлээ. Ингэхлээр цагдаагийнхан хуулийн хүрээнд ажлаа сайн хийсэн. Энэ тохиолдолд энэ их хурлын зарим гишүүд энэ хүний эрхийн комисс гээд хэдэн нөхдүүдийн яриад байгаа хэвлэлийн эрх чөлөөг хаагдуулсан боогдуулсан юм огт байхгүй байгаа ч үгүй.

  • З
    Зочин

    Хуулийнханыг зүгээр ажлыг нь хийлгэ гишүүдээ. Их хурал гэж бас нэг сeнсаац болгонд хошуу дүрж, хянаж байцаасан газар бий боллоо

  • З
    Зочин

    Энийг шууд халах хэрэгтэй шд. Нэг тийм хэн нэгний эрх ашиг л үнэртээд байгаа юмдаа. Сайд хүн байж гарч ирж мэдээлэл хийгээд л, хэхэ

  • И
    Иргэн

    Ноорог.мн цагдаагийн форм өмссөн хулгайч нарыг сайн шалгаж бүгдийг нь цэгцлээд шоронд хийгээд өгөөрэй.