Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“З.Энхболд 280 мянган хятад оруулж ирэх гэж байна гээд намайг гүтгэж, худал мэдээлэл тарааж байгааг ШАЛГУУЛНА“
30

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, "Ноорог" медиагийн ажилчдад үүссэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "ЗГ-ын хийн хоолойн асуудал хариуцсан Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд гэх нөхөр 280 мянган хятад оруулж ирэх гэж байна гээд намайг гүтгэж, худал мэдээлэл тарааж байгаа. Би энэ мэдээллийг нь цагдаад өгч, шалгуулья гэж бодож байна" гэв.



