НДЕГ шинийн 5 буюу энэ сарын 4-ний ажлын өдрийг ирэх бямба гарагт шилжүүлэн ажиллана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/03/1/244757115_253181093321567_5661034335817599306_n-1.jpg

Энэ жилийн цагаан сараар шинийн 4, 5, 6 буюу гуравдугаар сарын 3-5-ны ажлын өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөрт шилжүүлж нийтээрээ амарсан. Засгийн газраас тус шийдвэрийг гаргахдаа бүх нийтээр амрах өдөр болгон өөрчилсөн тус гурван өдрийг 2025 ондоо багтаан, аль ч үед нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байдаг.

Энэ хүрээнд нийгмийн даатгалын ерөнхий газар шинийн 5 буюу гуравдугаар сарын 4-ний ажлын өдрийг энэ сарын 29-ны бямба гарагт шилжүүлэн ажиллахаар болсон байна.

legacy:uchral gishuun/zasag/486272645_1056874499799601_2682259801365338270_n.jpg