Нийслэлийн 2025 оны төсвийн нэмэлт өөрчлөлт нь 24 мега төслийг дэмжихэд чиглэнэ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:81215/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

НИТХ-ын Ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ. Хуралдаанаар,

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай

Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай

Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай

Зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай

Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай

Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай

Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай

Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбоотой Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухайд, Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах хүрээнд өөрчлөлт оруулж байгааг төсөв санаачлагчид онцоллоо.