АВТОБУСНЫ ЖОЛООЧ С.ЖАМСРАНДОРЖ: Бааз, байгууллага, зорчигч үйлчлүүлэгчдээ хүндлээд КОСТЮМ өмсөж эхэлсэн

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 7 сек
290
legacy:2025/03/1/bnbngbhjfgj.jpg

Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өмссөн хувцас, харилцаа хандлагаараа үйлчлүүлэгчдээ хүндэлж, соёл түгээдэг Улаанхуаран-ТЭЦ 3 чиглэлийн автобусны жолооч С.Жамсрандоржийг UBN сайт онцолж ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Содномбалжир овогтой Жамсрандорж гэдэг. Автобус тээвэр нэг баазад 13 дахь жилдээ ажиллаж байна.

-Та ажилдаа хэзээнээс костюм өмсөж эхэлсэн бэ?

-2024 онд шинэ автобусаа хүлээж аваад л өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье. Жолооч гэхээр л тостой жолооч гэж ярьдаг байдаг гэсэн түгээмэл ойлголтыг өөрчилье гэж шийдсэн. Автобус бол үйлчилгээний байгууллага. Банканд ороход биднийг ямар орчин ямар хүмүүс угтдаг билээ. Тиймэрхүү хүмүүсээс дутахааргүй л үйлчилгээ үзүүлэх ёстой гэж боддог. Тэр ч утгаараа хувцаслалтдаа ингэж анхаарах нь миний хувьд өөрийнхөө хэмжээнд ажлаа, бааз байгууллагаа, үйлчлүүлэгчдээ хүндэлж байгаа хүндлэл.

legacy:_shariljjj/11/jagsaal/bngfngnfgj.jpg

-Өдөржингөө жолооны ард суугаад явахад энэ хуьцаслалт тухгүй биш үү?

-Хүмүүс тэгээд байдаг юм. “Бие чинь барихгүй байна уу. Эвгүй биш байна уу” гэж их асуудаг. Би хүүхэд байхаасаа л иймэрхүү хувцаслалтад дуртай байсан болохоор өмсөөд сурчихсан. Огтхон ч тухгүй санагддаггүй.

-Та зорчигчиддоо ингэж хүндэтгэлтэй хандаж байгаа болохоор зорчигчдоосоо ч хүндлэл мэдэрдэг байх?

-Тэгэлгүй яахав. Хамгийн гоё нь тэр шүү дээ. “Ямар гоё хувцастай жолооч вэ. БАЯРЛАЛАА" гэх үгсийг өдөр бүр сонсох хамгийн ГОЁ МЭДРЭМЖ. Дайвар хүнээс баярлалаа гэх үг сонсох хамгийн гоё шүү дээ.

-Та яагаад автобусны жолооч болохоор шийдсэн бэ. Үе дамжсан автобусны жолооч гэж сонссон. Үнэн үү?

-Хоёр талын хоёр өвөө 2-уулаа автобусны жолооч. Аав автобусны жолооч. Ээж бас автобусанд кондуктраар ажилладаг байсан. Хүүхэд нас минь автобус баазад өвөөгийн, аавын хамт олон дунд өнгөрсөн гэж хэлж болно. Тийм болохоор багаасаа л автобусны жолооч болохыг мөрөөддөг байсан гэж хэлж болно. Одоо бол мөрөөдлөө биелүүлээд л явж байна.

legacy:_shariljjj/11/jagsaal/bnhnhgn.jpg

-Таны автобус бас их гоё цэвэрхэн юм. Маш гоё тав тухтай мэдрэмжийг төрүүлж байна?

-Энэ бол миний хоёр дахь гэр. Тиймээс чадахаараа гоё тохижуулж, цэвэрхэн байлгахыг хичээдэг. Манай баазад автобусны цэвэрлэгээ хариуцсан хүмүүс бий. Цэвэрлэгээ бол тэдний ажил гээд даатгаад үлдээхийг хүсдэггүй. Орой буучихаад хамтарч цэвэрлэчихээд ажлаасаа буудаг. Аавын минь өвөөгийн минь нэр хүнд намайг дагалдаж явдаг учраас ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тэднийхээ нэрийг сэвтээхгүйг хичээж явдаг.

-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Стресстэхгүй байхыг хичээдэг. Замын түгжрэлээс эхлээд стресстэх шалтгаан олон бий. Гэхдээ энэ бол бүх хүний л толгойны өвчин болсон асуудал. Тийм байхад түгжрээд байна гээд ялархаад, бухимдаад байж болохгүй. Тиймээс уурласан, бухимдсан төрхийг зорчигчиддоо харуулахгүйг хичээж өөрийнхөө хэмжээнд чадахаараа гэрэл түгээхийг л зорьдог.

legacy:_shariljjj/11/jagsaal/bnnn,bnb.jpg
Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    Өвгөн

    Соёлтой сайхан залуу байна. Одоо ч ийм хүмүүс ховор доо. Миний багад манай аймагт гоё Лувсандорж гэж иймэрхүү хүн байсан даа, хүмүүс ихэнхдээ дарга л гэж ойлгодог, машиндаа суухад нь аа жолооч юм байна гэж мэддэг пбайсан юм. Энэ сайхан хүүдээ ажлын амжилт эрүүл энхийг хүсье. Бусад жолооч нар энэ хүүгээс жишээ авч бүгд ийм болохыг хичээгээрэй.

  • З
    Зочин

    Ухаантай жолооч байна.

  • З
    зочин

    Бүгл дэмжээд бгаа юм чинь автобус бааз нь дэмжээд ийм стандарт тогтоогоод өгчихвөл яасан юм бэ .Хөгжмөөр бвал өөрсдөө өөрчлөгдөж цэвэр цэмцгэр болж байж л хөгжинө шүү дээ

  • Т
    Төгс

    Соёлыг түгээх нь зөв. Солонгосын жолооч нар бүгд л хар костюм пиджак, цагаан бээлийтэй байдаг. Соёлтой харагддаг. Манай зарим жолооч уурлаад гадагш хашгичаад, хараагаад, зүхээд их бухимдалтай явдаг. Огцом огцом тоормослоод л. Нэг л ялархуу ханддаг. Үйлчилгээний соёлтой байх нь бусад хүмүүст ч гэсэн соёлтой байх нөхцөлийг бүрдүүлж өгнө.

  • Н
    Нараа

    Жолооч хүү сайхан харагдаж байна шүү. Одоо зорчигчид соёлтой очерлож ороод, үүргэвчээ буулгаад урдаа барьж ороод сурчихвал бүр сайхан болно доо.

  • О
    Онон

    Ямар мундаг агаа вэ

  • Э
    Эрка

    Цэмцгэр гоё харагдаж байна. Бүх жолооч нар ингэж хувцаслах хэрэгтэй. Зарим жолооч тамхи татаад л гар нүүр нь халтар явдаг. Би л жолооч гэсэн аятай дээр нь ууртай уцаартай. Зорчигчидоо ялархаал хэцүү хүмүүс мэр сэр байдаг шүү

  • З
    Зочин

    Ямар сайхан сайн ухаантай ухамсартай залуу вэ? Ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!Бүх жолооч нар ингэж үйлчлэх болтугай !!!

  • Ц
    Ц.Нарантуяа

    Ажил үйлсэд чинь амжилт хүсье.

  • З
    Зочин

    Гоё байна бүх автобусны жолооч ийм байвал ямар гоё вэ ажлын амжилт хүсэе

  • Z
    Zochin

    saihanl hargdaj bn gadnuu ulsd bol tsamts hantaaz zangia svvdeg yum bn lee goy zaluu amjilt

  • З
    Зочин

    Офиссийн ажилтан биш .үйлчилгээний ажилтан шүүдээ. Жолооч нарын өмсдөг баазын нэртэй хантааз нүдэнд дулаахан сайхан харагддаг. Хүлээцтэй, хүнийг бодож ажлаа хийж ,ая эвтэй харьцаж яваа жолооч нар сайхан байдаг .дотор нь сууж яваа хүмүүс ч тайван сайхан байдаг

  • З
    Зочин

    Болж байна ухаантай залуу минь сайхан харагдаж байна

  • З
    Зочин

    Zuv shuu talarhaj bna amjilt huseye👏👏👍

  • А
    Ашгүй дээ

    Нөгөө аймаар тамхи татсан ууртай утсаар ярьсан орк жолооч нар гологдох нь дээ

  • З
    Зочин

    БНСУ н нийтийн унаан жолооч нар цагаан бээлий,хослол өмсдөг.Монголд Болд гэдэг жолооч 10 н жилийн өмнө өмсөж хэрэглэдэг байсан.Цор ганц байлаа.Ашгүй жолооч нар сонин үнэртэйгээ явахгүй юм байна.

  • З
    Зоин

    БНСУ бн нитийн унаанб жолооч нар цагаан бээлий,хослол өммдөг.Монголд Болд гэдэг жолоо 10 н жилиын өмнө өмсөж хэрэглэдэг байсан.Цор ганц

  • З
    Зочин

    Zaluu hun zuv sanaachlagatai ajildaa durtai bhin jishee goy bn

  • З
    Зочин

    Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон болтугай ажилд нь амжилт хүсье

  • И
    Иргэн

    Бусад жолооч нар үлгэр аваад ийм хувцасладаг болвол ёстой сайхан даа. Хотын соёл ийм хандлагаас л эхэлнэ.

  • З
    Зочин

    Мундаг залуу бн аа амжилт

  • E
    Enebish

    Бүх жолооч нар ийм болчвол ЗОРЧИГЧИДЫН ХАРЬЦАА, СОЁЛ Ч ДЭЭРДЭНЭ.

  • З
    Зочин

    Энэ жолоочид улам их амжилтыг хүсье жолооч болгон ийм соёлтой байвал сайхандаа

  • З
    Зочин

    Сайн дажгүй

  • З
    Зочин

    Европын зарим улсад автобусны жолооч цагаан сорочкон цамц өмсдөг

  • Д
    Дэл

    Ок

  • З
    Зочин

    Sain baina. Amjilt?!?

  • З
    Зочин

    Saihan sanagdaj baina. Medeej humuus anzaarch bgaa tedend saihan setgegdel toroh ni gartsaaguiee

  • З
    Зочин

    Goe bnaa bolj bnshte