Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/03/1/Lu copy.jpg

ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар Танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.

Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд, 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2025-2026 онд тус танхимын Ерөнхийлөгчөөр ажиллах болжээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь 5 шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.