П.Соронзонболд: Дүнжингаравын ослоор амиа алдсан алба хаагчдын ар гэрт олгосон орон сууцыг Онцгой байдлын албанаас олгоогүй. НЗДТГ-аас олгосон

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин 40 сек
80
legacy:2025/04/khkh.jpg

2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг мэдээлэл хийсэн. Тэрбээр "Дүнжингаравын ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ахуйн асуудал дээр Ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлсэн мөртлөө өөрсдийнх нь гэр бүлийг хөсөр хаясанд гомдолтой байгаа талаараа илэрхийлсэн" юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "2024 оны 1 сард гарсан Дүнжингаравын ослоор амиа алдсан алба хаагчдын ар гэрт олгосон орон сууцыг Онцгой байдлын албанаас олгоогүй. Орон нутаг буюу НЗДТГ-аас олгосон. Харин 2024 оны 4 сард гарсан “Миний” дэлгүүрийн гал түймэрт амиа алдсан алба хаагчийн ар гэрт Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Шадар сайд, Засгийн газраас батлагдсан тогтоолын дагуу “Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд олгох тэтгэмж”-ийг онцгой байдлын байгууллагаас олгосон" гэв.

Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг "Зургаадугаар сарын 1-нд Ерөнхийлөгч хууль өргөн барьсан. Уг хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа, онцгойгийн албан хаагчийн гэр бүлд орон сууц олгодог болсон. Тухайлбал,

Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/

Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгасан. Гэтэл миний нөхөр дөрөвдүгээр сарын 8-нд өнгөрсөн учраас дээрх хуульд хамрагдахгүй гэж хэлсэн. Үүнд гомдолтой байна.

Миний гэр бүл, үр хүүхдэд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм бэ. Ерөнхийлөгчид хандаж хэлмээр байна. Энэ асуудлыг хуулийнхаа хүрээнд шийдэж болдоггүй юм уу. Хуулийнхаа хүрээнд биш юм гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад нөхрийн маань ажилласан жилийг нь үнэлээд адилхан шударга хандаж болохгүй юу" гэсэн юм.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ё
    Ёс зүйг сахь2025/04/09

    Хөөрхий дээ, би эх хүн. Талийгаачийн хань үр хүүхэд одоо ямар бгааг мэдэхгүй ч, энэ бүсгүйн хэлээд бгааг анхааралдаа авч, тусалж дэмжээсэй дээ дээ.

  • З
    Зочид2025/04/09

    Прокурор сая дахин сонгогдсон Жаргалсайханд захидлаа өгвөл арай гайгүй байр олгох байх охин минь.

  • З
    Зочин2025/04/09

    Энэ хүн олон жил гал сөнөөгч хийсэн бна. Мэдлэг чадварын хувьд голлогдохгүй. Тэгээдд ч энэ албанд гудманд явж байгаа мэдлэг боловсролгүй хүмүүс авдаггүй. Тусгай шалгууртай төрийн алба шүү. Жирийн иргэнийг аваачаад гал сөнөөгч хий гэвэл хэн ч хийж чаддаг алба бишээ. Юманд учиртай хандаарай. Амь дүйсэн зоригтой аавын хөвгүүдийн хийдэг ажил алба. Онцгой албаны бүх залуусыг хайрлаж хүндэлж яваарай. Дүрэлзсэн гал дотор алба гүйцэтгэдэг юм

  • И
    ИРГЭН2025/04/09

    Мэдлэг чадваргүй хүмүүсийг галруу оруулаж үхүүлээд байвал улсын төсөв дийлэхгүй шүү!!! Гал сөнөөгч гэдэг бол амиа алдан байж хийдэг ажил биш шүү!!! Дадлага сургуулилтаа сайжруулах хэрэгтэй!!!

  • S
    shunaltai avgai nuhriinhuu ysiig undulzuulj bolohg2025/04/09

    huuliaraa tetgemj avdag yum bnl ee sh dee.tegeed bas huuli zurchij bair avah sanaatai yasan ih shunal ve.taliigchaa taivan noirsuulaachee.bair uguh huuli chin nuhriig chin nas barsnaas daraa garsan huuli shuu dee.mongol ulsiin irgen bol Huuliin dor zahiragdan amidrah estoi

  • З
    Зочин2025/04/09

    Хувалзууд талийгаач нөхрийн чинь нэр дээр аваад хувааж цусалсан байж магад Сайн шалга

  • Э
    Эмээ2025/04/08

    Онцгой байдлын удирдлага буруу команд өгч залуусыг тэсрэх хэрэгсэл рүү ямар ч хамгаалалтгүй хөөж оруулсан. Хамгийн том генерал нь биеэрээ байсан, хариуцлагыг үүрүүл.

  • З
    Зочин2025/04/08

    Шүүхээр явахгүй бол өгөх эрх баыхгүй шүү дээ