Б.Баярбаатар: Х.Баттулгын 6 сарын цалинг 20 хувь хасаж, М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Bayarbaatar gishuun/beb6b7ea-7a7b-4031-bf6c-5b6e03e52dad.jpg
legacy:Bayarbaatar gishuun/1996cb80-2bba-4c21-b76e-47a29c408f9b.jpg

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэж ёс зүйн хариуцлага ногдуулах шаардлагагүй гэж үзэв.

УИХ-ын гишүүн Х.Баттулга нь намрын ээлжит чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу 40-өөс дээш цаг тасалсан тул түүний албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах ёс зүйн хариуцлага ногдуулах байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.