Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Даваасүрэн: Нэг орны хараат болчхоод байгаагаа ерөөсөө тоохгүй юм
20

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулсан. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Нэг орны хараат болчхоод байгаагаа ерөөсөө тоохгүй юм. Тэгээд бусадтай нь найзалъя гэхээр болгоомжлоод хэвтчих юм. Оросууд 1990-ээд оны эхэн үед манай өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд өндөр татвар тавьсан. Үүнийг өөрчлөх боломж гарсан юм бол одоо л ярих хэрэгтэй" гэсэн юм.



