Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
П.Сайнзориг: Биржээс эсрэг зүйл ярьчихвал бүгд нүүрсний хулгайч болж магадгүй байна
30

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Биржийн эсрэг зүйл ярьчихвал бүгд нүүрсний хулгайч болж магадгүй байна. Биржийн хуулийнхаа бодит хэрэгжилтийг хэлье, Ц.Туваан сайд аа. Бодит үнэнээ хэлж, шийдэл гардаг болохоос уянгалах шаардлагагүй" гэв.



