Ж.Батжаргал: Түлш нийлүүлэх гэрээ бус хөрөнгө оруулалтын гэрээ шиг л уншигдаад байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:batjargal gishuun/406301905_761870942651416_2589311160659156184_n copy.jpg

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Түлш нийлүүлэх гэрээ бус хөрөнгө оруулалтын гэрээ шиг л уншигдаад байна. Хамтарсан компани байгуулж байж яахаараа Оросын талын итгэмжлэгдсэн компанид бүх зөвшөөрөл юмаа өгдөг юм. Үүнийг хэлэлцээр дээрээсээ арилгах ёстой" гэв.