Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхэд мопед, мотоцикл, суррон унаж хөдөлгөөнд оролцохыг ХОРИГЛОСОН захирамж гаргажээ

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/surr.jpg

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн тус дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхэд мопед, мотоцикл, цахилгаан дугуй болон тэдгээртэй дүйцэх техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглох тухай захирамж гаргажээ. Уг захирамж нь өчигдөр /2025.04.16/ гарсан бөгөөд энэ сарын 21-нээс хэрэгжиж эхэлнэ. Ташрамд дурдахад, дөрөвдүгээр сараас эхлэн сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох юм.

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг "Суррон дугуйнуудыг мөн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж 18-аас дээш насны хүн А ангиллын жолооны үнэмлэхтэйгээр унана гэсэн үг. Мөн техникийн байдалд тавих шаардлагууд нь өөрчлөгдөж байна. Тухайлбал, улсын дугаар авах, тольтой, дохиотой байх ёстой. Яг мотоциклтэй адилтгаж авч үзнэ гэсэн үг. Цагдаагийн байгууллагаас шалгалтыг хийнэ. Зөрчилтэй тээврийн хэрэгсэл дээр хариуцлага тооцно" гэж мэдээлж байв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/04/21

    Зөв

  • З
    Зочин2025/04/19

    Багануур бусад хотоос хүн ам нягтаршил бага амгалан тайван хот хүүхэд залуучуудад чөлөөт цагийг нь аятай өнгөрөөх томхон газар зохион байгуулаад өгөөчдээ газар томтой ш дээ

  • А
    Авилгачидын гар хөл миний хөл дор .2025/04/19

    зөв шдээ . Ялзарсан УБ аас бусад газар монгол эрүүл ухаан байх юмаа . Гянбахтэр пзда нийслэлд ч төв замаар тэр паржигнасан мотоцикл элдэв 2 дугуйтыг ашиглахыг хоригло .

  • З
    Зочин2025/04/19

    Хуулиасаа давсан захирамжтай улс юм аа да

  • З
    Зочин2025/04/19

    Зөв