Ц.Сандаг-Очир: Төсвийн мөнгөөр олон арван хуудастай, гоё ганган зурагтай хэвлэмэл тайлан хийж тарааж байгаа нь шударга бус

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:sandag-ochir gishuun/САНДАГАА.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Төсвийн мөнгөөр олон арван хуудастай, гоё ганган зурагтай хэвлэмэл тайлан хийж тарааж байгаа нь шударга бус. Гэхдээ УИХ-ын гишүүд хийсэн ажлын тайлангаа иргэдэд тавих ёстой учраас уулзалт хурлыг нь нээлттэй үлдээгээд, хэвлэмэл материал тараахыг л болиулъя гэж байгаа юм" гэв.