Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Энхбаяр: Жагсагч гэх мэргэжил эзэмшсэн нөхдүүд гараад ирчихэж. Ард түмэн хүртэл “өнөөх чинь” гэдэг
50

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Жагсагч гэх мэргэжил эзэмшсэн нөхдүүд гараад ирчихэж. Ард түмэн хүртэл “өнөөх чинь” гэдэг. Зарим нь ханштай ч гэх шиг. Анх Г.Баасан эгчээс л эхэлсэн юм шиг байгаа юм" гэв.



