Жагсаал санхүүжүүлсэн гэх асуудалд нэр холбогдсон Р.Чингис генералыг УЛСТӨРИЙН ӨШӨӨ АВАЛТАД “өртсөн“ гэв үү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:chingis tsagdaa/MPA PHOTO 2016-4710 (1).jpg

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Жагсаалаар далимдуулж Р.Чингис генералаас УЛСТӨРИЙН ӨШӨӨ АВСАН гэж би хардаж байна. Ерөнхий сайд Р.Чингис генералыг “ЗГ огцор” жагсаалыг санхүүжүүлсэн мэт мэдэгдлийг хийсэн. Р.Чингис генерал бол Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах бодитой үйлдэл хийсэн хуулийн байгууллагын цорын ганц дарга" гэв.