Агаарын хөлгийн түлш нийлүүлэх ОХУ-ын хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ

Өнөөдөр буюу 2025.04.23-ны өдөр УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр болжээ.
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
Байнгын хорооны тогтоолын төсөл
Сануулахад, Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хоёр улсын Засгиийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, төслийг сайжруулах чиглэлийг ЗГ-т өгөөд буй. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээрийн зарим зүйл, заалтыг сайжруулж, ГХЯ, ЗТЯ-ыг анхаарч ажиллахыг чиглэл болгосон байдаг.



