Х.Баттулгын нэр холбогдсон “Төгрөг нуурын орд”-той холбоотой хэргийг шалгах АТГ, цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг байгуулагджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:battulga gishuun/37778c028bf7490585cf74d35b593e16.jpg

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нуурын орд" тойрсон асуудал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай гэдгийг мэдээлээд түүнд холбогдох 504 нүүр хуудас нотлох баримт бүхий мэдээллийг шалгуулахаар АТГ-д хандсан байдаг. Үүний дагуу АТГ-аас эл хэрэгт мөнгө угаах болон улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учралын мэдээлснээр УЕП-ын шийдвэрээр “Төгрөг нуурын орд”-той холбоотой хэргийг шалгах АТГ, цагдаа, прокурорын ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагдаж, ажилдаа орсон байна.